Б.Энхбаатар: Савангийн үйлдвэрээ хэвийн ажиллуулахад жилд 400-500 тонн өөх хэрэгтэй

2021-10-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 Б.БЯМБАЖАРГАЛ

Сүүлэн тос, гумины хүчилтэй эко саван үйлдвэрлэдэг “Бумэд” компанийн захирал Б.Энхбаатарыг энэ удаагийн “Start-Up” буланд урьж ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд савангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Манай улсын бизнесийн зах зээл жижигхэн. Яагаад энэ чиглэлд ажиллах болсон бэ?
-Дотоодын савангийн хэрэгцээг хангах үйлдвэрлэх боломж, нөөц бий. Манайх компаниа байгуулах бэлтгэл ажлаа гурван жилийн өмнөөс хийж эхэлсэн. Өмнө нь борлуулалтын албаны даргааар ажилладаг байсан учраас бизнес эрхлэх талаар тодорхой мэдлэгтэй, салбараа ч мэднэ. Одоо ашиглаж буй бүрэн автомат шугамтай савангийн үйлдвэрийг 2007 онд өмнө ажиллаж байсан компани маань оруулж ирсэн. Би үргэлжлүүлэн ажиллуулж байна.

 -Үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний төрлөөсөө танилцуулахгүй юу?
-Манай савангийн үйлдвэр нь 24 цагт 20 мянган ширхэг саван үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар саван, өөхөн тос гэсэн хоёр хэсэгтэй. Манайх одоогоор арваад төрлийн саван үйлдвэрлэж байна. Барааны гурав төрлийн саван байгаа бол нүүр гарын эко долоо, найман төрлийн саван бий. Хар саван нь 1200 орчим төгрөг. Бүх савангаа 20-30 хоног хатаадаг. Хамгийн сүүлд импортын хар саванг орлох саван хийж эхлээд байна. Хүмүүсийн батганы эсрэг, арьс арчилгааны гэж шуураад байсан саван шүү дээ. Энэ саванг гумины хүчлийг ашиглан хийдэг юм. Гумины хүчил гэдэг нь 70 сая жилийн турш гуманжих процессын үр дүнд үүсч, 85 хувийн агуулгатай леонардит буюу хүрэн нүүрс.  Өөрөөр хэлбэл, хүрэн нүүрсний тунамал давхарга нь гумины хүчлээр хамгийн баялаг түүхий эд болох леонардитыг агуулдаг. Гумины хүчил хоргүй концроген, мутаген үйлчилгээгүй тул экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргаж авах нөхцөл бүрдүүлдэг юм. Мөн ийм төрлийн бүтээгдэхүүнийг орчин үед эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, бүх төрлийн таримал ургамалд байгалийн бордоо, амьтны тэжээлийн нэмэгдлээр өгдөг болсон.  Европ болон дэлхийн олон оронд 1980-1990 онд гумины бэлдмэлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж өргөнөөр хэрэглэж байгаа. Энэ үйлдвэрлэл Монгол Улсын хувьд эхлэл төдий байгаа ч цаашид хөгжүүлэх бүрэн боломж бий. 

-Аливаа бизнесийг эхлүүлэхэд эхлэлийн болон эргэлтийн хөрөнгө том асуудал болдог. Бизнесийн хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?
-Манайх Жижиг, дунд үйлдвэрлэлийн газраас өнгөрсөн жил 100 сая төгрөгийн зээл авч эргэлтийн хөрөнгөө босгосон. Зээлийнхээ 50 гаруй сая төгрөгөөр өөх худалдаж авсан бол үлдсэнээр нь савангийнхаа сав баглаа боодлыг худалдаж авсан. Үндсэндээ бизнесийн үйл ажиллагаанд 300 орчим сая төгрөг шаардлагатай байсан ч “X” тайлан өгдөг учраас хамгийн дээд тал нь 100 саяын зээл авах боломжтой гэсэн. Тэгэхлээр манайд одоо ч эргэлтийн хөрөнгийн асуудал байгаа.

-Бүтээгдэхүүнийхээ онцлогоос дурдвал?
-Манай бүтээгдэхүүнүүд бүгд байгалийн гаралтай орц, найрлагаас бүрдсэн эко гэдгээрээ онцлог, давуу талтай. Шүлт, өөх тос болон шаардлагатай нэмэлт үнэр, өнгө оруулагчийн ашигладаг. 

-Түүхий эдээ хаанаас цуглуулж байна вэ. Мах шиг бөөнд нь цуглуулах боломж бага байдаг байх?
-Түүхий эд болох сүүл, өөхөн тосоо худалдаж авдаг. Одоогийн байдлаар 100 тонн өөх буюу гурван сарын нөөцөө бэлдэж авахаар ажиллаж байна. Жилд 400-500 тонн өөх бэлдэх шаардлагатай. Тэгэхээр жилийн хэрэгцээний түүхий эдээ 150 сая төгрөгөөр худалдаж авахаар эргэлтийн хөрөнгө их шаарддаг. Түүхий эдээ Эмээлтээс очиж авдаг. Өөх амархан мууддаг учраас хадгалах, цуглуулахад олон асуудал бий. Түүхий эдгүй бол үйлдвэрлэл зогсчихдог. Өмнө нь манай улсад түүхий эд, өөх тосыг цуглуулах 300-аад ажилчинтай өөх тосыг нэгтгэж авдаг газар байсан ч одоо татан буугдсан учир өөх тосыг нэгтгэн цуглуулж авах нь том ажил болдог.
-Бүтээгдэхүүнээ хаагуур борлуулж байгаа вэ. Борлуулалт, худалдан авалт хэр байгаа вэ?
-Одоогийн байдлаар Дүүхээ, Максын сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна. Нэг хэсэг шүлт, өөхөөр тасарсан учраас борлуулалт бага зэрэг доголдсон. Савангийн баглаа боодол, борлуулах газар асуудалтай байгаа. Мөн олон нийтийн худалдан авах чадвар, үндэсний үйлдвэрлэгчдээ хүлээж авах тал дээр асуудал бий. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг иргэд голдог. 

-Савангийн бизнес эрхлэхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Манайд сав, баглаа, боодол, химийн бодисны олдоц, өөх тос, түүхий эдийн тогтмол нийлүүлэлт зэрэг олон асуудал тулгамдаж байгаа ч өөрсдийн боломжоор шийдвэрлэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Мөн тулгамдаж буй гол асуудал нь үндэсний үйлдвэрлэгчдээ голдог хандлага. Түүнчлэн тендерийн салбарт орох боломжийг төрөөс нээх хэрэгтэй. Ядаж л төрийн байгууллагуудад хэрэглэдэг импортын саван, ариутгал, цэвэрлэгээний бүтээгдэхүүний оронд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэж ЖДҮ эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Манай улсын савангийн хэрэглээ дунджаар 97 тэрбум орчим төгрөг байдаг. Үүний 1.2 тэрбум нь зөвхөн төрийн байгууллагуудын хэрэглээний савангийн өртөг гэж үзэхээр савангийн үйлдвэр эрхлэгчдээ бүрэн дэмжих боломжтой. Тендерт саван, алчуур, вок гэх мэтчилэн ариутгал, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг багцалж оруулдаг учраас дотоодын үйлдвэрүүд оролцох боломжгүй байдаг. Тус тусад нь зарлавал дотоодын жижиг компаниуд өөр өөрсдийнхөө үйлвэрлэдэг бүтээгдэхүүнээр өрсөлдөөд явах боломжтой болно. Эдгээр асуудлуудаа шийдчихвэл манай үйлдвэр эхний ээлжинд 20-30 ажлын байр, цааш амжилттай явбал 40-50 ажлын байр бий болгох боломжтой. Эргэлтийн хөрөнгөөр дэмжээд өгвөл дотоодын савангийн хэрэгцээгээ өөрсдөө хангах бүрэн боломж бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.26 ДАВАА № 210 (6687)

Өөх хэрэгтэй бол аваарай !!! Идэшний цэвэр өөх шүү. Хэмжээ нь 2 том тороор байна . Утас : 88717321.
нараа
сайн байна уу энэ саван нэр нь юу юм бол
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 23 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 23 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 23 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 23 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 23 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 23 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 23 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 23 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 23 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 23 мин