Санкт-Петербург хотын хөл хориог чангатгалаа

2021-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДОЛЖИНЖАВ

Оросын хоёр дахь том хотод тооцогддог Санкт-Петербургт COVID-19-ийн 683103 тохиолдол бүртгэгдсэнээр халдварын тоогоор Москвагийн араас хоёрт бичигдэж байна. Тус хотод өнгөрсөн 24 цагийн дотор 3360 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 
Ийн Санкт-Петербург хотын захирагч Александр Бегловын гаргасан захирамжийн дагуу тус хотын ресторан, кафе, зайлшгүй хэрэгцээт бус дэлгүүрүүдийн үйл ажиллагааг энэ сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ныг хүртэл зогсоохоор болжээ.Тодруулбал, галт тэрэгний буудал, шатахуун түгээх станцуудад байрлах ресторан, аж ахуйн нэгжүүдийн цайны газруудаас бусад нийтийн хоолны газрын үйл ажиллагааг ирэх долоо хоногийн хугацаанд зогсоохоор болсон байна.
Мөн хотын эрх баригчид театр, музейгээс бусад соёлын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, соёл, спортын арга хэмжээг хориглосон байна. Улмаар усан сан болон бусад амралт, зугаалгын газруудын үйл ажиллагааг хязгаартайгаар явуулахаар болжээ. Харин эмийн сан, шатахуун түгээх станц, хүнсний дэлгүүрүүд хэвийн байдлаар ажиллах юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.26 ДАВАА № 210 (6687)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

7 цаг 41 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

8 цаг 1 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

8 цаг 5 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

8 цаг 8 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

8 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

8 цаг 14 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

9 цаг 17 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

19 цаг 27 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

19 цаг 27 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

19 цаг 27 мин