Pfizer вакцины нэмэлт тун халдвараас 96 хувь хамгаалж байна

2021-10-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” эмийн компанийн хамтран бүтээсэн COVID-19-ийн эсрэг Pfizer вакцины нэмэлт тун халдварын эсрэг 95.6 хувийн нөлөө үзүүлж байгааг тогтоожээ. Ингэхдээ нэмэлт тунд хамрагдсан хүмүүсийг гурав дахь тундаа хамрагдаагүй хүмүүстэй харьцуулан судалсан томоохон дүнг танилцууллаа. Дээрх хоёр компани Pfizer вакцины хоёр тундаа эрт хамрагдсан 16 болон түүнээс дээш насны 10 мянган хүнд нэмэлт тун вакцинаа туршжээ. Нэмэлт тунг тариулахад хүний биед аюулгүйн сацуу, халдварлах чадвар өндөртэй дельта хувилбарын эсрэг үйлчилж байгаа нь тогтоогджээ. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа COVID-19-ийн “Moderna” болон “Johnson & Johnson”  компаниудын вакцины нэмэлт тунг зөвшөөрөхийн сацуу өөр вакцин хийлгэж болно гэж мэдэгдсэний дараа дээрх судалгааны дүнг танилцууллаа. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн судлаачдын зөвлөх бүлэг ижил зөвлөмж өгсөн нь ирэх өдрүүдээс тус вакцины нэмэлт тунд зөвшөөрөл олгох нь тодорхой боллоо.
АНУ-ын эмийн агентлагууд суурь өвчтэй болон 65 болон түүнээс дээш насныхан, ажлын газраасаа халдвар авах эрсдэл ихтэй хүмүүсийг халдвараас сэргийлэхийн тулд хоёр дахь тунгаас зургаан сарын дараа Pfizer/BioNTech компанийн вакциныг нэмэлт тундаа тариулахыг зөвшөөрсөн билээ.Питтсбургийн анагаах ухааны их сургуулийн профессор, доктор Валид Геллад нэмэлт тун нь COVID-19-ийн халдварын шинж тэмдэгээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй ч залуу хүмүүст хөгшин хүмүүс шиг үйлчилж чадах эсэхэд эргэлзэж байгаагаа ярив. Тэрбээр “Нэмэлт тун нь ихэвчлэн ахмад настай хүмүүст үйлчлэх эсэх нь нь одоо ч сонирхол татсан хэвээр байна. Дээрх судалгааны дүнд үндэслэн вакцины хоёр тундаа хамрагдаад халдвар аваагүй 25 настай хүмүүст нэмэлт тунг хийхийг бид хүсэхгүй байна” гэж ярилаа.
 “Вакцины хоёр тунгийн үр нөлөө буурч байна. Учир нь хоёрдугаар тунгаас дөрвөн сарын дараа 96 хувь хүртэлх хэмжээнд халдвараас хамгаалж байсан бол 84 хувьд хүрч буурсан” гэж “Pfizer” компани мэдэгдэв. Зарим орны тухайд нэмэлт тундаа “Pfizer” вакциныг ашиглахыг хэдийнэ зөвшөөрсөн билээ. Нэмэлт тариа хийлгэсэн хүмүүсээс 109 хүн  халдвар авсан бол COVID-19-ийн нэмэлт тун вакциныг хийлгэсэн таван хүн халдвар авчээ.
Туршилтад оролцогчдын 23 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан, 55 хувь нь 16-55 насныхан ба дундаж нас нь 53 хувь байна. “Jefferies”-ийн шинжээч Майкл Ий нэмэлт тун нь халдварын шинж тэмдэг удаан хугацаанд илрэхээс хамгаалахад тусалж чадах нь судалгаагаар батлагдсан  гэв. Мөн тэрбээр вакцин нь хүмүүсийн халдвараас хамгаалах чадварыг нэмэгдүүлэх бөгөөд туршилтад хамрагдсан хүмүүсээс хүндэрсэн тохиолдол байхгүй гэж тэмдэглэлдээ дурджээ. Энэ туршилтын нарийвчилсан үр дүнгээ хэвлээд  АНУ-ын Хүнс, эмийн захиргаа, Европын эмийн агентлаг болон бусад зохицуулах агентлагууд руу аль болох хурдан хүргүүлнэ гэж компаниуд мэдэгдэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.25 № 209 (6686)

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 3 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17