Их Британи улс COVID-19-ийн “Delta Plus” хувилбарыг судалж эхэллээ

2021-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдварын анхны тохиолдол БНХАУ-д бүртгэгдсэнээс хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд улс орнууд хөл хорио, вакцинжуулалтаас эхлээд олон төрлийн хязгаарлалтыг хэрэгжүүлсэн ч халдварын тархалт буурсангүй. Харин эсрэгээрээ олон төрлийн мутацид орон халдварлах болоод өвчлүүлэх чадвар нь хурдацтай нэмэгдэж байна. Яг одоо дэлхийн дахинаа дельта хэмээх өмнөх хувилбаруудаасаа 70 хувиар хурдацтай тархдаг вирус тархаж, дахин шинэ давлагааг эхлүүлээд байгаа юм. Тэгвэл сүүлийн үед хүн амын дунд тархах болсон  COVID-19-ийн дельта хувилбарын шинэ дэд хувилбарыг судалж эхэлснээ Их Британийн Засгийн газар мэдэгдлээ.

Энэ нь “Delta Plus” буюу AY.4.2 нэртэй дэд хувилбар юм. Одоогоор шинэ дэд хувилбарыг илүү амархан халдварладаг гэх нотолгоо байхгүй ч анхааралдаа аван судалж эхэлснийг Ерөнхий сайд Борис Жонсоны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Хэрэв халдварын тархалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа нь батлагдвал хариу арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа аж.Хэдийгээр Их Британид вакцинжуулалтын хувь өндөр байгаа ч сүүлийн саруудад  тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тус улс долдугаар сард хорио цээрийн бүх дэглэмээ цуцалсан ч  анагаах ухааны зарим мэргэжилтнүүд дотоод орчинд амны хаалт зүүх гэсэн зарим хариу арга хэмжээг буцааж сэргээх шаардлагатай гэж үзэж байна.Дельта хувилбарын AY.4.2 дэд хувилбар нь одоогоор Их Британиас өөр АНУ-д гурван тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: www.Polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17