Хятад хоёр жил хадгалсан “нууц”-аа дэлгэнэ

2021-10-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн БНХАУ-ын Ухань хотоос  хэдэн  мянган хүний цусны шинжилгээ авч COVID-19 халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор бэлтгэж байгаагаа Хятадын албаны хүмүүс мэдэгдэв. Тус улсыг халдварын эх үүсвэрийг тодорхойлох судалгаанд хойрго хандаж, нуун дарагдуулж байгааг дэлхийн зарим орон шүүмжилж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг хийжээ. ДЭМБ-ын шинжээчдийн баг энэ жилийн хоёрдугаар сард тус улсад ажиллаж, 2019 онд халдвар авсан 200 мянга гаруй хүнээс шинжилгээ авч, вирус хаанаас, хэрхэн хүнд тархасныг тодорхойлохоор болсон юм. Энэ цусны дээжийг одоо Уханий Цусны төвд хадгалж байгаа бөгөөд  хоёр жил болсон учир тун удахгүй хугацаа нь дуусах юм. Гэвч дээрх цусны дээжийн хугацаа хоёр жил болсны дараагаар шинжилгээг хийж эхэлнэ гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо мэдэгджээ. Дээжийг зөв хадгалсан тохиолдолд  халдварын эсрэг биетийг илрүүлэхэд асар их тустай хэмээн тэд үзэж байна.
Энэ талаар  Хятадын Гадаадтай харилцах консулын дэлхийн эрүүл мэнд хариуцсан ахлах ажилтан Янжон Хуан “Халдварын дэгдэлтийн хугацааг тодорхойлоход энэ шинжилгээ тусална гэдэгт итгэлтэй байна. Дэлхий нийт бидний дүгнэлтийг хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй. Гэвч Хятад халдварын гарал үүслийн судалгаанд нухацтай хандаж байгаагаа олон нийтэд зарлаж байгаа нь энэ юм” гэж ярьжээ. Мөн Вандербилт анагаах ухааны их сургуулийн доктор Виллям Шаффнер “Цар тахал анх Хятадын хүн амын дунд хэрхэн тархсаныг мэдэх гайхалтай боломж олдлоо. Дээрх цусны дээжүүд анхны халдвар авсан хүний нас, ажил мэргэжил болон яг хаанаас авсныг хэлж өгөх байх. Гэхдээ цусны дээжийн хадгалалт, хоёр жил болсон зэрэг нь хариу үнэн зөв гарахад нөлөөлөх асуудал юм. Мөн эрүүл хүмүүсээс дээж авах нь шинж тэмдэггүй халдваруудыг илрүүлнэ. Учир нь цар тахал шинж тэмдэггүйгээр тархаж болдгийг бид ойлгосон” гэж ярьжээ. Харин Колумбын их сургуулийн вирус судлаач Мауреен Миллер “Хятадын талд маш чухал мэдээлэл байгаа. Гэхдээ судалгааг хийхдээ гадаадын шинжээчдийг оруулахгүй бол Хятадын судалгааны үр дүнд хэн ч итгэхгүй” гэв.
БНХАУ халдварын анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 08нд бүртгэгдсэн хэмээн үзэж байгаа ч  ДЭМБ-ын хамтарсан судлаачдын баг үүнээс ч өмнө халдвар тархсан байж болзошгүйг мэдээлсэн.АНУ-ын Тагнуулын албанаас халдвар амьтнаас хүнд тархсан тухай баримтыг дэлгэсэн. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Жо Байден “Цар тахлын гарал үүсэлтэй холботой чухал мэдээлэл БНХАУ-д байгаа. Гэвч тус улсын Засгийн газар энэ мэдээлэллээ дэлхийн шинжээчдэд зарлахаас урьдчилан сэргийлж ажилласан” гэж ярьсан юм. Үүний дараа Хятад улс вирус АНУ-ын Форт Детрикийн лабораториос алдагдсан хэмээн мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.14 ЛХАГВА № 202 (6679)

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 26 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17