Түлшний хомсдолоос үүдэн Ливан улсад эрчим хүч тасалдав

2021-10-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Түлшний импорт тасалдсанаас үүдэн Ливан улсын хоёр том цахилгаан станц ажиллахаа больж, улсын ихэнх бүс нутагт эрчим хүч тасарсныг орон нутгийн хэвлэлүүд өнгөрсөн бямба гарагт мэдээлэв. “Ливан улсын эрчим хүчний систем өнөөдөр үд дундаас эхлэн бүрэн зогслоо. Эрчим хүч даваа гараг хүртэл эсвэл хэдэн өдрөөр ч үргэлжлэн тасалдаж магадгүй байна” гэж тус улсын албаны эх сурвалж Ройтерс агентлагт  ярьжээ. Харин эрх баригчид “Ливаны өнцөг булан бүрт эрчим хүчийг сэргээхийн тулд онцгой нөхцөлийн үед ашиглахаар нөөцөлсөн түлшнээсээ цахилгаан станцуудад ашиглахаар ажиллаж байна. Тун удахгүй эрчим хүчийг хэсэгчлэн олгож эхэлнэ” гэж ярьсныг “NNA” агентлаг  дамжуулав. Ливаны гол хоёр цахилгаан станцын нэг Дэйр Аммарын станц баасан гарагт зогссон бол Захрани станц бямба гарагийн үдээс хойш ажиллахаа больжээ.
Тус улсын эдийн засаг гүн хямарсан учир түлшний импортоо зогсоосон нь эрчим хүч тасалдах үндсэн шалтгаан болсон юм. Тодруулбал, Ливаны мөнгөн тэмдэгтийн ханш 2019 оноос хойш 90 хувь хүртэл унаад байгаа юм. Ливанд үүсээд байгаа эдийн засгийн энэ хямралыг Дэлхийн банк сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн гүн, ноцтой хямрал хэмээн дүгнэжээ. Иргэний дайны дараа тус улсын эрх баригчид улс орноо сэргээх боломжийг алдаж, авлига, алба тушаалын хэрэг, өмч хөрөнгийн хулгай газар авсан нь үүнд нөлөөлжээ. Одоо тус улсын банкны систем сүйрэлд орж, үндэсний валютын ам.доллартай харьцах ханш нь 15 дахин унаад байна.Нийслэл Бейрут хотын боомтын  агуулахад өнгөрсөн жил хүчтэй дэлбэрэлт болж, их хэмжээний барилга байгууламж, дэд бүтцийг сүйрүүлсэн нь тус улсын эдийн засгийг улам доройтуулсан юм. 
Эрчим хүчний хомсдол төдийгүй усны хомсдолоос үүдэн амьдрах нөхцөл нь хүндэрсэн иргэд Ливаны хэд хэдэн бүс нутагт зам хаан жагсжээ. Тус улсын Эрчим хүч, усны сайд Валид Файяд “Ливаныг нэмэлт  эрчим хүчээр хэрхэн хангах талаар нухацтай хэлэлцэж байна. Энэ нь Дэлхийн банкны санхүүжилтээс хамаарах юм. Тиймээс би Ойрхи Дорнодын Дэлхийн банкны албаны хүмүүстэй уулзахад манай улсыг зайлшгүй шаардлагатай  бүх хэрэгслээр хангаж, эрчим хүчний хямралыг зогсоохоо дамжуулсан” гэж баасан гарагт мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.11 ДАВАА № 199 (6676)

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17