Хятадын эрчим хүчний хямрал ОХУ-д ашигтай

2021-10-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Хятад улс түүхэн дэх хамгийн том эрчим хүчний хямралыг мэдэрч байна. Цахилгаан тасалдал нь одоогоор 100 сая иргэнд нөлөөлөөд байгаа бол дахиад ч ийм тооны иргэн харанхуйд нөмрүүлэх эрсдэлтэй байна. Тэгвэл Орос улс Хятадад яаж туслах вэ. Нөгөө талаас Хятадын энэ хямралыг өөртөө яаж ашигтайгаар эргүүлэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байгааг www.vz.ru-д онцолжээ. 
Хятадын эрчим хүчний хямрал гэнэт эхэлсэн ч, урьдчилсан нөхцөл байдал нь хэдэн арван жилийн өмнөөс бүрдэж байсан. Хэргийн гол нь Хятадын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс юм. Тэд  хэрэгцээтэй эрчим хүчнийхээ дөрөвний гурваас илүү хувийг бүх төрлийн нүүрснээс авдаг. Хятад улс нүүрсний асар их нөөцтэй бөгөөд 2020 онд 3840 сая тонн нүүрс олборлож, дэлхийд нэгдүгээрт жагсчээ. Гэсэн хэдий ч Хятадын хэрэгцээг хангаж дийлэхгүй байна. 2020 онд тус улс 4040 сая тонн нүүрс хэрэглэсэн нь Бээжинг улам их нүүрс импортлоход хүргэсэн юм. Өнгөрсөн жил Хятад улс 200 орчим сая тонн нүүрс импортолжээ. Дэлхийн бодит байдалтай харьцуулхад, 2020 онд Орост 402 сая тонн, Австралид 550 сая тонн нүүрс олборлосон байна. Австрали, Оросын олборлосон нүүрсийг Хятад хэрэглэсэн нь эргэлзээгүй юм. 
Хятадын нүүрсний үйлдвэрлэлээ ямар нэгэн байдлаар эрчимжүүлэх гэсэн оролдлогууд нь "Алиса толины чанадад" номны алдарт "Улаан хатан хааны гүйлт" шиг харагдаж байна. Энэ тохиолдолд Улаан биш Хар хатан хаан гэх нь зүйтэй байх. Гэхдээ түүний Алисад хандаж хэлсэн үгний утга нь хэвээрээ. “Байрандаа үлдэхийг хүсэж байвал хурдан гүйх хэрэгтэй. Хэрэв хаа нэгтээ хүрэхийг хүсч байвал хоёр дахин хурдан гүйх хэрэгтэй”. Хятадын нүүрсний үйлдвэрлэл яг ийм байдалд ороод байна. БНХАУ-ын нүүрсний тохиромжтой, хүртээмжтэй ихэнх ордууд аль хэдийнэ шавхагдаж дууссан бөгөөд тус улсын хамгийн алслагдсан бүс нутагт орших гүнзгий, ухаж малтахад хэцүү ордыг ашиглах шаардлагатай болж байна. Хятад улс шинэ төмөр зам барьж, нэмэлт уурхай, давхарга төлөвлөж, тоноглож, нүүрс олборлолтын автоматжуулалтыг хаа сайгүй хэрэгжүүлж, маш нарийн төвөгтэй, өртөг өндөртэй олон зүйлийг хийх ёстой болоод байгаа юм. 
Гэхдээ Хятадын асар том олборлолт сөрөг талтай. Жил бүр хуучин орд газруудын тоо шавхагдаж, "Улаан хатны гүйлт"-ийг бий болгож буй. Шинэ үйлдвэрлэл нь арай гэж хуучнаа нөхөж байна. Үүний үр дүнд нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө хэрэгжсэнгүй. 2020 онд Бээжин 3900 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байсан ч 60 сая тонноор дутуу олборложээ. 
Үүнээс гадна COVID-19 цар тахлын давалгааны дараа БНХАУ-ын эдийн засаг хурдан сэргэсэн нь одоогийн цахилгаан гамшигт нөлөөлсөн юм. 2021 оны эхээр аж үйлдвэр, хүн амын цахилгаан эрчим хүчний хэрэглээ идэвхтэй нэмэгдэж эхэлсэн бөгөөд үүнд Хятадын эрчим хүчний салбар бэлэн биш байв. 
Мөн Хятадын эрчим хүчний салбарын "ногоон эргэлт" сайн зүйлд хүргэсэнгүй. Салхин сэнс, нарны хавтан алдагдалтай болж таарав. Эцсийн эцэст эдгээр эх үүсвэрүүд нь цахилгаан эрчим хүчийг шаардлагатай үед биш харин боломжтой үедээ, тогтмол бус үйлдвэрлэдэг. 
Хятадын “ногоон эргэлт” нь усан цахилгаан станцуудыг асар ихээр барьж болох ч, гол мөрөнг аль хэдийн хангалттай ашиглаж байгаа юм. Хятад одоо Төвдийг ашиглах хэрэгтэй. Жишээ нь, Төвдийн Цанпо голыг (Брахмапутра) хөгжүүлж,  38 ба 44 ГВт-ын хүчин чадалтай хоёр усан цахилгаан станцыг барих төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. Гэхдээ эдгээр төлөвлөгөө хоцорч байгаа нь тодорхой байна. Хятадын эрчим хүчний хямрал аль хэдийн хурц үе шатандаа оржээ. 
Хятадын цөмийн цахилгаан станц барих хөтөлбөр мөн адил хоцорч байна. Шинэ цөмийн блок барихад олон жил шаардагдана. Харин эрчим хүч өнөөдөр хэрэгтэй байна. Хятадад үүсээд буй нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, нүүрс байхгүй, хүн ам, аж үйлдвэр нь эрчим хүч, дулааныг байнга шаарддаг, эрчим хүчний хөгжлийн "ногоон" зам нь урт бөгөөд асуудалтай. Мөн цөмийн үйлдвэрлэл барихад хугацаа шаардлагатай. 
Хятадын эрх баригчид хил дамнасан цахилгаан дамжуулах шугамаар Оросын эрчим хүчний системээс нэмэлт хүчин чадал шилжүүлэхийг ОХУ-аас хүсчээ. Мэдээж ийм хэлэлцээр хийгдэх магадлалтай бөгөөд энэ нь тогтмол шинж чанартай болж магадгүй юм. Хятадын эрчим хүчний хямрал үе үе болдог бөгөөд өнөөгийн хямрал нь архаг байдал руу хурдан шилжихээр байна. Гэсэн хэдий ч Оросын эрчим хүчний системийн Ази дахь нөөцийн чадвар тийм ч сайн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс урт хугацаанд бид Хятадад эрчим хүчний хямралыг даван туулхад нь туслах нэмэлт Оросын дэд бүтцийг бий болгох талаар ярьж болно. Оросын хувьд ийм хөрөнгө оруулалт нь байнгын, баталгаатай орлогын найдвартай эх үүсвэр болох юм. 
Нэгдүгээрт, Орос "Хятадад нүүрс өгөх" боломжтой. Оросын төмөр зам Якутын Эльгийн нүүрсний ордоос Номхон далайн чиглэл рүү  Алс Дорнодод төмөр зам барихад бэлэн байна. "Эльгауголь" компанитай хамтран барилгын ажлыг гүйцэтгэх юм. Энэ төмөр замаар 45 сая тонн хүртэлх нүүрс экспортлох боломжтой болно. Якутын нүүрсний гол хэрэглэгч нь Хятад байх юм. 
Ингээд Оросын Алс Дорнодоос нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөө бараг дуусч байна. Төмөр замыг нэг жилийн дотор барих боломжгүй, Оросын тайга, тундрын нөхцөл бол хүлэмж биш юм. 
Хоёрдахь хүчин зүйл бол Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх хэмжээг нэмж магадгүй юм. Энэ нь түлшний хомсдолд орсон Хятадын нүүрсний хэрэглээг орлох боломжтой. Хятад улс "Союз-Восток" гэж нэрлэсэн шинэ хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэх сонирхлоо улам нэмэгдүүлж байна. Төлөвлөж буй Союз-Восток нь Баруун Сибирийн өргөн уудам, сайн хөгжсөн хийн мужийн нэг хэсэг болох Ямал, Гыдан хойг дахь хийн шинэ орд газруудад түшиглэх болно. Энэ нь Оросыг Европын зах зээлээс хараат байдлаа эрс бууруулах боломжийг олгоно. Яаралтай шаардлагатай тохиолдолд, эсвэл Брюссель манай нийлүүлэлтээс шууд татгалзсан үед шинэ хоолойгоор Азийн зах зээлд гарах боломжтой болно. 
Якут дахь асар том Эльга орд 2.2 тэрбум тонн нөөцтэй. Ингэснээр Алс Дорнодын ДЦС-уудыг ойрын хэдэн арван жилийн турш өөрсдийн нүүрсээр хангаж мөн Хятадад тогтвортой экспортлох боломжтой болно. Цахилгаан борлуулах нь ОХУ-д ашигтай, Хятадад хэрэгтэй гэрээ гэдгийг ойлгох нь зүйтэй. Эцэст нь бид Хятадад цахилгаан борлуулахаа үргэлжлүүлэх ёстой. 

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)  

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин