“Instagram” ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлж байгааг зогсоохыг шаардав

2021-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Олон нийтийн сүлжээний тэргүүлэгч “Facebook” компанийн эзэмшдэг “Instagram” аппликейшн нь  өсвөр үеийн охидод сөргөөр нөлөөлж байгаа тухай олон мянган хуудас баримтыг илчилж, АНУ-ын Конгрессыг тус платформын эсрэг арга хэмжээ авахыг уриаллаа. Тодруулбал, “Facebook” компанийн хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах бүтээгдэхүүний менежерээр ажиллаж байсан Фрэнсис Хауген гэх 37 настай эмэгтэй тус компанийн эзэмшдэг платформ “Instagram” нь өсвөр үеийнхэнд сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг Сенатын дэд хорооны хурлын үеэр дэлгэлээ.
Тэрбээр “Facebook” компанийн бүтээгдэхүүнүүд нь ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлж, ардчиллыг сулруулж, хүүхдүүдийн сэтгэл зүйд хортой нөлөөлж байгаа гэдгийг илчлэхээр би энд ирлээ.Үүнийг компанийн удирдлагууд мэдсэн ч энэ нь тэдэнд ашигтай учир өөрчлөлт хийхгүй. Тиймээс Конгресс үүнд арга хэмжээ авах хэрэгтэй. Та бүхний туслалцаагүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. Хүмүүс эрсдэлд орж байгаа учир бид яг одоо үүнийг таслан зогсоох шаардлагатай. “Instagram” их ашигладаг охид өөрсдийн бие галбирт сэтгэл хангалуун байхаа больж байна” гэж ярьжээ. Үүнээс өмнө тэрбээр “Instagram”-ийн худал мэдээлэл нь залуу үе тэр дундаа охидод хор уршигтай талаарх асуудлыг хөндсөн нийтлэлийг “Wall Street Journal” сонинд цувралаар нийтлүүлж байсан аж. Конгрессын нээлттэй сонсголын дараа “Facebook” компаниас гаргасан мэдэгдэлд Хаугеныг өөрийн ажиллаж байгаагүй, сайн мэдэхгүй салбар чиглэлийн талаар буруу мэдээллийг нийтэд өглөө хэмээн шүүмжилжээ. Харин Сонсголд оролцсон АНУ-ын хоёр гол намын сенаторууд дуу нэгтэйгээр Фэйсбүүк компанийн эрхлэн явуулдаг бизнест зохицуулалт хийх шаардлагатайг онцолсон байна.Тухайлбал Ардчилсан Намын сенатор, дэд хорооны дарга Ричард Блюменталь “Тэд хүүхдүүд, тэдний гэр бүлд үүсгэсэн зовлон шаналалаас илүү ашгийг дээгүүр тавьж байна” гэж хэлээд олон жилийн турш бүтээгдэхүүнийхээ сул талыг нууцалсан Америкийн тамхи үйлдвэрлэгчидтэй зүйрлэж, тэдгээр компаниудтай адил гэм буруугаа хүлээж, бодлогоо шинэчлэх цаг болсныг Марк Цукербэргт анхааруулсан байна.Энэ дуулианаас өмнө Facebook, WhatsApp,Instagram аппликейшнүүд даваа гарагт зургаан цагийн турш ажиллаагүй билээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7  ПҮРЭВ № 197 (6674)

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17