Нобель-2021:Физикийн салбарын шилдгээр АНУ, Герман, Италийн эрдэмтэд тодорлоо

2021-10-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн шинжлэх ухааны салбарын шилдгүүдийг тодруулдаг Нобель-2021 арга хэмжээ үргэлжилж байна.  Энэ жилийн физикийн салбарын шагналыг 60 жилийн турш  уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан таамаглаж, физикийн системийг олон төрлөөр задлан шинжилсэн гурван эрдэмтэн хүртлээ.

 Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академиас “Дэлхийн уур амьсгалыг физикийн аргаар судлан, дэлхийн дулаарлаас найдвартай урьдчилан таамагласан АНУ-ын Япон гаралтай эрдэмтэн 90 настай Сюкүро Манабэ, Германы эрдэмтэн 89 настай Клаус Хасселманн нарыг хүндэтгэхгүй байхын аргагүй. Мөн Италийн физикч 73 настай Жоржио Паризи атомоос гарагийн хэмжээс хүртэлх физикийн системийн эмх замбараагүй байдал, хэлбэлзлийн харилцан үйлчлэлийг олж илрүүлсэн тул физикийн салбарын Нобелийн шагналыг олголоо” гэж мэдэгджээ. Дээрх хоёр эрдэмтэн Манабе, Хассалманн нар 1960-1970-аад онд буюу уур амьсгалын өөрчлөлтөд хүний үйл ажиллагаа нөлөөлж эхэлснийг анхлан сануулсан юм.

 Тодруулбал, Манабе нь агаар мандлын нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ нэмэгдсэн нь дэлхийн агаарын температурын өсөлтөд хэрхэн нөлөөлснийг 1960- онд судалгаагаар харуулсан юм. Ингэснээр тэрбээр цаг  уурын салбарын өнөөгийн үндэс суурийг тавьсан хэмээн Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академи онцолжээ. Үүнээс арав гаруй жилийн дараа Германы эрдэмтэн Хассалманн уур амьсгал болон цаг уурыг холбосон загварчлал зохион бүтээсэн юм.Нобелийн хорооны дарга Торс Ханс Ханссон “Энэ бол физийн салбарын шагнал. Уур амьсгалын загварчлалыг физикийн онолд үндэслэн гаргасанд олгож байгаа шагнал юм” гэж ярьжээ.

“Энэ бол математик, биологи, тархи судлал гэсэн олон салбарт хамааралтай нээлт юм”

Харин Италийн физикч Паризийн нээлтийн тухай “Ромын Сапиенза их сургуулийн профессор Парис нь олон янзын бүрэн цогц үзэгдлүүдийг дүрслэх, ойлгох боломжийг олгосон. Энэ бол ганц физийн салбар биш математик, биологи, тархи судлал гэсэн олон салбарт хамааралтай нээлт юм” гэж мэдэгдэв.Харин эрдэмтэн Паризи “Ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө бид маш хурдан үйлдэл хийж, хурдацтай замаар шургуу, даацтай хөдлөх шаардлагатай” гэж ярьжээ.

Шинжлэх ухааны мэдээллийн Клариватегийн хүрээлэнгийн ахлах судлаач Давид Пендлебури “Дээрх эрдэмтэд хамтдаа дэлхийн уур амьсгалын үндэс суурийг тавьж, үүнд хүн төрөлхтөн хэрхэн нөлөөлдгийг нээн илрүүлсэн. Мөн эмх замбараагүй үйл явцын онолд хувьсгал хийсэн” гэж ярьжээ.Гурван эрдэмтэн 10 сая Швед крон буюу 1.1 сая ам долларын шагнал хүртэнэ. Өнгөрсөн оны физикийн шагналыг Их Британи, Герман, АНУ-ын эрдэмтэд хар нүхний нээлтээрээ хүртэж байв.

Даваа гарагт 2021 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорсон бол өнөөдөр химийн салбарын шагналтнуудын нэрсийг зарлана. Харин пүрэв гарагт утга зохиол, баасан гарагт энх тайвны шагналтнууд тодорч, даваа гарагт эдийн засгийн салбарын шагналын эзэд тодорсноор энэ жилийн Нобелийн долоо хоног өндөрлөнө.

Эх сурвалж:CNN

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 13 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17