З.БАТЦЭЦЭГ
Фэйсбүүкийн захирал Марк Цукерберг олон нийтийн сүлжээ гацсанд уучлалт гуйж, Facebook, Instagram, WhatsApp, Messenger дахин ажиллаж эхэлснийг мэдэгдэв.. Тэрбээр “Өнөөдөр гарсан түр сааталд уучлалт гуйж байна. Хайртай хүмүүстэйгээ холбоотой байхын тулд та манай үйлчилгээнд хэр их найддагийг би мэднэ” гэж Facebook хуудаснаа бичжээ. Facebook, Instagram, WhatsApp болон тус компанийн эзэмшдэг бусад олон тооны программ даваа гарагт долоон цагийн турш хэрэглэгчид ашиглах боломжгүй байсан. Шалтгаан нь программ хангамжийг шинэчлэхэд гарсан алдаа гэж үзэж байна.
Эх сурвалж: www.polit.mn