З.БАТЦЭЦЭГ
Японы шинэ ерөнхий сайд Фумио Кишида энэ сарын сүүлээр болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцох бодолтой байна. Энэ тухай тэрбээр даваа гарагт Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. “Их 20-ийн уулзалт, COP 26 бага хурал дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд ямар чухал болохыг би мэднэ. Технологийн тусламжтайгаар Япон улс зайнаас оролцох боломжтой гэдгийг би харуулахыг хүсэж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Уулзалт энэ сарын 30, 31-нд Ромд болно. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын 26 дугаар бага хурал энэ сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 12-ны хооронд Глазго хотод болно.
Эх сурвалж: www.polit.mn