Токиогийн олимпод оролцогчдоос илэрсэн халдварын тоог нуужээ

2021-09-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

"Токио-2020" олимпын үеэр таван оролцогч халдвар авч эмнэлэгт хэвтсэн гэж тухайн үед зохион байгуулагчид нь мэдээлж байв. Гэвч бодит байдал дээр 25 хүн олимпийн үеэр халдвар авч, эмнэлэгт хэвтсэн гэдгийг зохион байгуулагчид мягмар гарагт мэдээлэв. Тодруулбал, олимпийн гүйцэтгэх захирал Муто Тоширо “Бидний анх мэдээлсэн таван хүн нь халдвар аваад эмнэлэгт хэвтсэн гадаадын иргэд байсан. Хилийн чанадаас ирсэн иргэд манай эрүүл мэндийн системд хэр их ачаалал нэмж байгааг тодорхойлохын тулд нарийн тоо гаргалаа. Гэтэл Японы оршин суугчид, гадаадаас ирсэн зочдыг оролцуулаад 25 хүн олимпийн үеэр халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ” гэж ярьсан байна.  Тэрбээр энэ тоон мэдээллийг яагаад ийм орой мэдээлж байгаагаа тайлбарласангүй. 
Халдварын тархалтын улмаас Токиогийн олимп нэг жилээр хойшилсон билээ. Энэ хугацаанд тархалт буураагүй боловч халдвар хамгааллын нарийн дэглэмийг баримтлан, үзэгчгүйгээр олимпийг зохион байгуулсан юм. Гэвч олимп эхэлсэн цагаас Токио хотын халдвар эрс нэмэгдэж, наймдугаар сарын сүүлээр өдөрт 25 мянган тохиолдол бүртгэгдэж оргилдоо хүрсэн билээ. Үүнийг иргэдийн зүгээс олон орноос цугларсан 50 мянга орчим тамирчинтай холбож  тайлбарласан. Учир нь Токиогийн олимп болон паралимпийн олимпийн оролцогчдоос нийт 863 тохиолдол илэрсэн  гэж NHK мэдээлжээ. 
Ийн халдварын тархалтыг хумьж чадаагүй гэсэн шалтгаанаар тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өөрийн хүсэлтээр албан тушаалаа буухаар болсон. Тус улсын шинэ Ерөнхий сайдыг өнөөдөр албан ёсоор  зарлана. Эрх барих намын сунгаанд нийтдээ дөрвөн хүн нэр дэвшиж байна. Тэднээс ялах хамгийн өндөр магадлалтай нь вакцинжуулалтын сайд Таро Коно юм.  Мөн Гадаад хэргийн сайд асан Фүмио Кишида өрсөлдөж байна. Либерал ардчилсан намын даргын сонгуульд сүүлийн 13 жилд анх удаа эмэгтэйчүүд нэр дэвшсэн нь онцлогтой. Тодруулбал,   нэр дэвшигч Санаэ Такайчи, Сэйко Нода Либерал ардчилсан намын даргаар сонгогдвол Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болно. Өдгөө 60 настай Санаэ Такайчи нь 1993 онд анх парламентад сонгогдсон ба дотоод хэргийн сайд, хүйсийн тэгш эрхийн сайд гэсэн эрх барих намын Засгийн газар дахь гол албан тушаалуудыг хашиж байсан. Харин өдгөө 61 настай Сэйко Нода нь ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, Засгийн газар дахь эмэгтэй гишүүдийн квот тогтоох системийг батлахын төлөө ажилладаг. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 48 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17