Полит анализ: Германд засаг солигдож байна. Хэн улс орныг ирээдүй рүү, яаж хөтлөх вэ?

2021-09-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ 

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германд түүхэн үйл явдал болсон. Үүний үр дагаврыг урьдчилан таамаглахад хэцүү хэвээр байгаа ч аль хэдийнэ мэдрэгдэж байна. Тус улс олон жилийн турш анх удаа парламентаа Ангела Меркельгүйгээр сонголоо. Төмөр Фрау 16 жил дараалан төлөөлж байсан Христийн ардчилсан холбоо (ХАХ) нь сонгогчдоо алдаж, эртний өрсөлдөгч Германы Социал демократ нам яллаа. Дахин хэдэн сарын турш Меркель албан ёсны төрийн тэргүүн байх ч энэ бүх хугацаанд намууд Засгийн газарт байраа хувааж, холбооны канцлерын суудлын төлөө тэмцэж байгааг хөлбөмбөгийн тэмцээн үзэж байгаа мэт германчууд харж байх болно.

Тоо худлаа хэлэхгүй
Улс төр судлаачдын хувьд Германы Бундестагт болсон сонгуулийн дүн онцгой гэнэтийн зүйл байсангүй. Санал хураалт нь Ангела Меркелийн 16 жил засаг барьсан ХАХ-ны рейтинг их унасныг баталж байна. Христийн ардчилсан нам 2017 оны өмнөх сонгуулиас есөн хувиар унаж нийт сонгогчийн 24 гаруйхан хувийн санал авсан юм. Тоон үзүүлэлтээр таван сая гаруй санал алджээ. Үүнээс гадна тэд өөрсдийн “нутгийн” бүс болох Баварид хүртэл сүүлийн 70 жилд байгаагүй ялагдлыг байгуулсан. Нөлөө бүхий долоо хоног тутмын Spiegel сэтгүүл ХАХ-ны ялагдлыг түүхэн гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь тэд хэзээ ч 30 хурэхгүй хувийн санал авч байгаагүй.

 

Харин Олаф Шольц тэргүүтэй Социал демократууд өнгөрсөн сонгуульд ялагдал хүлээсний дараа байр сууриа сэргээсэн (25.7 хувь нь 20.5 хувийн эсрэг), одоо тэд ялалтаа зохих ёсоор тэмдэглэж байна. Энэ сонгуульд Социал демократууд илт давамгай ялалт байгуулж чадаагүй. Социал демократууд ердөө 1.6 хувийн саналаар тасарч чаджээ. Санал авах байрууд хаагдсаны дараа штаб дээр эхний дүнгийн хариу гарч эхлэхэд хоёр тал адилхан явж байсан. ХАХ-д сэтгэл дундуур байсан бүх сонгогчийг өөртөө татах гэсэн Социал демократын анхны зорилгодоо хүрч чадсангүй.

Тоон үзүүлэлтээр Бундестагт орсон долоон намын парламентын мандатыг дараах байдлаар танилцуулна. Социал демократ нам хамгийн олон буюу 206 суудал авна. Хоёрдугаарт, 196 суудал авсан ХАХ блок орсон. “Ногоонууд” 118 суудал, чөлөөт демократ нам 92 суудал, альтернатив нам 83 суудал, зүүнүүд 39 суудал авчээ. Нэг суудлыг Дани үндэстний цөөнхийн төлөөлөгч авчээ.

Бундестагийн депутатуудын нийт тоо нэмэгдэх боловч сонгуулийн өмнө шинжээчдийн айж байсан шиг тийм их биш байх болно. Хэрэв энэ удаагийн чуулганд парламент 709 депутаттай бол шинээр 735 депутат Бундестагт сууна. Шинжээчид жижиг намуудаас болж 900 суудал хүртэл нэмэгдэж магадгүй. Энэ нь дүүргүүдэд нэмэлт мандат авах боломжтой гэж таамаглаж байсан. 

 

Сонгуулийн зохион байгуулалт харин энэ удаа тийм ч сайн байсангүй. Берлинд их зөрчил бүртгэгдсэн. Ажиглагчид тэнд болж буй үйл явдлыг "сонгуулийн эмх замбараагүй байдал" гэж нэрлэжээ. Зарим санал авах байранд саналын хуудас хангалтгүй байсан тул сонгогчдыг гэр рүү нь буцаажээ. Зарим нэг газар санал авах хуудас алдаатай байсан тул сонгогчид хэдэн цагаар дугаарлаж, урьдчилсан дүн гарсны дараа саналаа өгчээ. Сонгуулийн өдрүүдэд барууны консервативуудын эсрэг зүүний партизанууд идэвхжиж эхлэв. Тэдний ачаар Геттингенд санал асуулгын хуудаст “Альтернатив Германи” намын нэр байхгүй байсан тул яаралтай дахин хэвлэх шаардлагатай болов. Эдгээр жижиг зүйл Германы Үндсэн хуулийн цэцийн анхааралд өртөх магадлал багатай ч таагүй сэтгэгдэл үлдэх болно.

Эх сурвалж: www.lenta.ru

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 42 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17