Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан үнэ хүргэнэ

2021-09-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР 

УИХ-ын намрын чуулганы эхэнд өргөн барих чухал хууль бол Уул уурхайн бирж байгуулах хуулийн төсөл. Төслийг УУХҮЯ боловсруулж дуусаад Засгийн газрын хуралдаанд өргөн барьж хэлэлцэхэд бэлэн болжээ. Дэлхийн зах зээлд зэс, нүүрс үнэд ороод байгаа энэ цаг үед манайх энэ онд экспортод гаргах 16 орчим сая тонн нүүрснийхээ дөнгөж  тал орчим хувийг гаргаад байна. Өнөөдрийн байдлаар Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд энэ оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл үүссэн. Хэдийгээр  Засгийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг саяхан  ашиглалтад оруулсан ч хуримтлагдсан нүүрсээ он дуустал гаргахаар болж байгаа юм. Гэхдээ  энэ хуримтлагдсан нүүрснээс АМНАТ-ын татварыг урьдчилан авсан учраас одоогоор төсөвт нэмж орж ирэх орлого үгүй. Үүнээс 3.5 тэрбум тонн нүүрсний 60 хувийг Гашуунсухайтаар 20 хувийг нь Шивээ хүрэн боомтоор гаргах аж. Хэрэв манайх Уул уурхайн биржтэй байсан бол  АМНАТ-ын татвараас гадна дэлхийн зах зээлийн үнээр зэс, нүүрсээ  борлуулах боломжтой байсан.  Одоогоор уурхайн амнаас нүүрсээ борлуулж буй учир тонн тутмыг нь 80-150 орчим ам.доллараар, зэсээ 6.100 ам.доллараар борлуулж байна. Гэтэл дэлхийн зах зээлд тонн нүүрс 300 ам.доллар, зэсийнх 9-10 мянга орчим ам.доллар байна. Уул уурхайн биржгүйгээс ашигт малтмалын түүхий эдийн үнийн өсөлтийн тааламжтай циклийг ашиглах боломжоо манайх алдсаар буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс олборлогч орон болжээ. Зүй нь олборлоод тээврийн үнээ шингээгээд экспортлох учиртай. Ингэснээр дэлхийн зах зээлийн үнээр хар алт болох нүүрсээ үнэ хүргэх юм. 

Далд эдийн засгийн ил болгох бирж байгуулах асуудал 2013 онос эхтэй

Боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг  үнэ хүргэх төсөл нь Уул уурхайн бирж байгуулах цогц бодлоготой уялдаж хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд экспортын орлогоо нэмэгдүүлэхэд  нэг цонхны бодлого бүхий Уул уурхайн бирж чухал ач холбогдолтой юм. Олон жил ярьсан энэ биржийг байгуулснаар үнэгүй шахам гадагш урсаж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх том боломж бүрдэх юм гэдгийг мэргэжилтнүүд илэрхийлсээр. 2014 онд төрөөс Эрдэс баялгийн салбарыг дэмжих бодлогын баримт бичигт экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн биржийг байгуулах тухай тусгасан. 2013 оноос ярьж байгаа энэ биржийг байгуулах цаг үе тулгарч байгааг төр засаг анхааралдаа ийнхүү авч байгаа юм.  Гэхдээ зарим судлаачид одоохондоо ийм бирж байгуулах цаг үе нь биш гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл Засгийн газар 100 төсөл арга хэмжээндээ Уул уурхайн биржийг байгуулахаар тусгаад байна. Энэ ажлыг хурдасгах үүднээс  Эрдэс баялгийн  тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлыг  Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд үүрэг болгосон. Үүргийн дагуу хуулийн төслийг богино хугацаанд  боловсруулж  хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэхдээ  “Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангаснаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх боломж нээгдэнэ. Ингэснээр татварын суурь тэлж, уул уурхайг дагасан дэд бүтэц, бусад салбарын хөгжлийг давхар тэлэх ач холбогдолтой” гэсэн юм. Нөгөөтэйгүүр, татвар зохистой байх зарчмын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээс илүүтэйгээр зах зээл дээр борлуулж буй бодит үнээс тооцож татвар ногдуулах боломжийг бий болгох нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болно гэдгийг онцолсон.

Бирж нь төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулна

 Монгол Улсын Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь Уул уурхайн бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн улсын Чикакогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ, хэлцэл арилжаа хийж туршлагатай болсны дараагаар фьючерсын худалдааг хийхээр зорьж буй бөгөөд фьючерсийн худалдаа нь зах зээл дээрх эрсдлийг бууруулах нөхцөл болох боломжтой юм. Мөн БНХАУ-ын Шанхайн металлын фьючерсийн биржийн эрх зүйн орчныг судлан, биржийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зуучлагчдын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож брокерийн харилцааг боловсронгуй болгох хүрээнд биржийн сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Эдгээр нөхцөл шаардлагын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын доорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болж буйг Хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн үзжээ. Энэхүү бирж нь төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах юм байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.29 ЛХАГВА № 191 (6668)

nursee
birj gedeg chin busdiin huchiig shulah gesen ug mun uu? huch hulsuu ursgaj bii bolgoson buteegdehuuniig birj nertei belen bird danjaaduud zarj dundaas n buun buunuur zavshihiig heleed bgaa ym uudaa .
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 21 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 21 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 21 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 21 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 21 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 21 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 21 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 21 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 21 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 21 мин