Ши Жиньпин Тайванийг Хятадтай нэгдэхийг уриалав

2021-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ


Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин  Тайванийн Коминтаны намын шинэ даргаар сонгогдсон Эрик Чуд баяр хүргэсэн захиа илгээжээ.Коминтаны нам нь Тайванийн парламентын сөрөг хүчин бөгөөд Бээжингийн Засгийн газартай найрсаг харилцаатай  байх бодлого баримталдаг юм.Тус намаас 2008-2016 онд сонгогдон ажилласан ерөнхийлөгч Ма Ин Жоугийн засаг захиргааны үед талуудын харилцаа сайжирч, Ши Жиньпин, Ма Ин Жоу нар 2015 онд Сингапурт уулзаж байсан түүхтэй.Харин 2016 оны сонгуулиар тусгаар тогтнолын үзлийг баримтлагч Ардчилсан Дэвшилтэт Намын Цай Ин Вэн ерөнхийлөгч болсноор харилцаа эргээд муудсан юм.
Тэр үеэс хойш Бээжингийн эрх баригчид Тайваньд үзүүлэх цэрэг зэвсгийн, дипломат харилцааны болон эдийн засгийн дарамт шахалтаа нэмэгдүүлсэн.Сүүлийн жилүүдэд Хятад улсын зүгээс Тайваньд үзүүлэх цэрэг зэвсгийн дарамт шахалт улам нэмэгдэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд Хятадын байлдааны нисэх онгоцнууд 380 удаа Тайваний агаарын бүсэд халдсан нь түүхэнд байгаагүй өндөр тоо юм.Өнгөрсөн долоо хоногт Тайпэйн эрх баригчид Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрт (Trans-Pacific trade deal) нэгдэх санал гаргасны дараа пүрэв гарагт Хятадын 24 байлдааны нисэх онгоц Тайваний агаарын орон зайд нэвтэрсэн байна. Тэдгээрийн хоёр нь цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай бөмбөгдөгч онгоцнууд байсан аж.
Харин Ши Жиньпин баярын захидалдаа “Тайванийн хоолойн хоёр талын найрамдалт харилцааг дэмжих үүднээс манай хоёр нам өмнө нь “1992 оны зөвшилцөл”-ийг хийж, Тайванийг тусгаар тогтнуулах санааг эсэргүүцэж байсан билээ.Тайваний хоолойн нөхцөл байдал улам бүр муудаж, нарийн түвэгтэй болж байгаа тул улс орноо тайван замаар нэгтгэхэд хамтран ажиллахыг уриалж байна” гэж бичжээ.Тайвань арлыг Хятад улс өөрийн газар нутгийн салшгүй хэсэг хэмээн үзэж, шаардлагатай бол зэвсгийн хүчээр нэгтгэхээ байнга илэрхийлдэг билээ.

Эх сурвалж: www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17