Ангела Меркелийн дараагийн удирдагч хэн бэ?

2021-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Эмэгтэйчүүд улс орныг удирдах төрийн тэргүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж чаддаг гэдгийг дэлхий дахинаа баталсан, хамгийн алдартай удирдагч бол Германы канцлер Ангела Меркель билээ. Өдгөө 67 настай Меркель 2005 оноос хойш буюу 16 жилийн турш Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай Германыг удирдсаны эцэст төрийн албанаас буухаар боллоо. Энэ хугацаанд тэрбээр олон шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан ч хамгийн энгийн, ухаалаг, хүчирхэг эмэгтэй гэсэн ул мөрийг дэлхийн улс төрийн тавцанд үлдээгээд “буцаж” байгаа нь энэ юм. Ийн түүний дараагийн төрийн тэргүүнээ сонгох парламентын сонгууль Германд үргэлжилж байна. Тус улсад санал өгөх эрх бүхий 18-аас дээш насны 60 сая хүн бий. Урьдчилсан санал хураалтаар консервативаас нэр дэвшигч Армин Лашет ялах магадлал өндөр байна. Меркелийн зүгээс ч түүнийг дэмжиж байгаа бололтой хамтдаа бямба гарагт болсон жагсаалд оролцсон юм. Санал хураалт эхлэхээс 48 цагийн өмнө Ангела Меркель “Эрх мэдэл хэний гарт  байгаа нь маш чухал” хэмээн анхааруулсан юм. Энэ нь Германыг тогтвортойгоор удирдах хүн хэрэгтэй гэсэн санаа бөгөөд энэ шаардлагад нийцэх хүн нь Армин Лашет гэж ажиглагчид үзэж байна. 
Канцлер болохын төлөө Социал Демократ намыг төлөөлөн, дэд канцлер Олаф Шольц өрсөлдөж байна. Тэрбээр “Хамгийн чухал эвсэл бол сонгогчидтойгоо байгуулсан эвсэл юм. Учир нь  тэд Социал Демократ намыг хүчтэй болгох тусам Засгийн газрыг удирдахад надад хялбар байх болно” гэж мэдэгджээ. Мөн канцлерт өрсөлдөж байгаа Меркелийн дараах  хоёр дахь эмэгтэй бол “Alliance 90/The Greens” намын Анналина Бэйбок юм. Тэрбээр нэр дэвшигчдийн  мэтгэлцээний үеэр “Дараагийн Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нөлөө  үзүүлж чадах сүүлчийн Засгийн газар юм” гэж ярьжээ.Сонгуульд  аль ч нам ялсан эвсэл байгуулах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс аль намууд эвсэх нь ихээхэн анхаарал татаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.27 ДАВАА № 189 (6666)

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 11 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17