Кремлийг дэмжигчид цахим ашиглан ухуулга хийдгийг илрүүлэв

2021-09-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Барууны орны хэвлэлийн нийтлэлүүдийн сэтгэгдэл хэсэгт олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготойгоор Оросын ашиг сонирхлыг дэмжсэн сэтгэгдлүүдийг бичиж эхэлснийг шинэ судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, АНУ-ын Fox News, Францын Le Figaro, Германы Der Spiegel, Die Welt, Италийн La Stampa болон Mail Online, The Express, The Times тэргүүтэй 16 орны 32 нэр хүндтэй цахимд орос хэлээр зорилтот сэтгэгдэл бичснийг Кардиффын их сургуулийн Гэмт хэрэг, аюулгүй байдлын судалгааны хүрээлэн мэдээллээ.

Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилтот энэ ажиллагаа 2018 онд эхэлсэн бөгөөд сүүлийн үед Афганистанаас Баруун орнуудын иргэдийг гаргахад анхаарлаа хандуулж байна. Афганистан дахь Талибаны ялалтын тухай “Mail Online” цахимын нийтлэлд бичсэн 2500 сэтгэгдлийг дээрх судлаачид онцолжээ. Эдгээр сэтгэгдлийн ихэнхийг ОХУ-ын зохион байгуулалттай кампанит ажлын хэсгийнхэн бичсэн хэмээн таамаглаж байна. Учир нь “Барууны орнуудын соёл иргэншлийн төгсгөлийг талибанчуудын Засгийн эрхэнд гарсан Их Британитай харьцуулав” гэсэн сэтгэгдлийг сонгон Оросын хэвлэл нийтлэлээ гарчиглажээ.

Кардиффын их сургуулийн судлаачдын илрүүлснээр Кабулын Засгийн газар талибанчуудад эзлэгдсэн тухай Америк болон Их Британийн сүүлийн үеийн 18 мэдээний сэтгэгдэл хэсэгт либерал ардчиллын төгсгөл, НАТО-гийн бүтэлгүйтэл, Украйныг дэмжсэн утга бүхий орос хүмүүсийн сэтгэгдлийг илт дэмжжээ. Судлаачид Барууны орнуудын эсрэг, Оросыг дэмжигчдийн 242 нийтлэлийг олж тогтоон, загвар таних программ ашиглан анализ судалгаа хийхэд Кремлийг дэмжигч зохион байгуулалттай бүлгийн хаяг байсныг илрүүлжээ. ОХУ болон ерөнхийлөгч Владимир Путинг дэмжсэн дээрх сэтгэгдлийг Оросын хэвлэлүүд мэдээндээ ашиглаж байв. Түүнийгээ “Telegram” гэсэн олон нийтийн сүлжээний платформуудаар түгээж байжээ.

Энэ талаар профессор Мартин Иннес “Уламжлалт сайтууд худал мэдээлэл, сэтгэгдлийг хянадаг аюулгүй байдлын системтэй байсан. Харин сүүлийн үеийн олон нийтийн сүлжээний цахимуудын нөлөөлөх чадвар хурдан давуу талтай учир арга хэмжээ авахад амаргүй. Бид Twitter  болон Facebook-ийн хуурамч хаяг ашиглан хүмүүст нөлөөлдөг гэж бодож ирсэн. Гэвч үүнээс бусад хэрэгслийг ашиглан хэрхэн нөлөөлж болдгийг бидний судалгаа харууллаа” гэж ярив. Зарим цахимд сэтгэгдэлд санал өгдөг тохиргоотой.  Ингэхэд Кремлийг дэмжигчдийын сэтгэгдэл хамгийн их саналыг авсан байв. Нэг хаяг гэхэд зургадугаар сараас хойш нэрээ 549, байршлаа 69 удаа өөрчилсөн байна. Гэвч ОХУ суртал ухуулга, хуурамч мэдээлэл тараасан гэсэн мэдэгдлийг үргэлж няцаадаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.7 МЯГМАР № 175 (6652)

 

reht
we wef awe[Google](https://www.google.com) google; e
efwefwefwe fwef wef we
google.com https://google.comf wef wef we wef we
efwefwefw
efwefewf wefgoogle.com https://google.com
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 4 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 4 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17