Афганистан эмэгтэйчүүд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө жагслаа

2021-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Талибанчуудад эзлэгдсэн Афганистан улсын эмэгтэйчүүд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө Кабул, Херат хотод жагслаа. Тэд гүүрнээс ерөнхийлөгчийн ордон хүртэл ажиллах эрх чөлөө олгох, Засгийн газарт эмэгтэйчүүд ажиллах боломжоор хангахыг шаардан алхсан юм.Гэвч тэдний жагсаалыг нулимс асгаруулагч болон халуун ногооны цацлага ашиглан тараасан гэж Талибаны албаны хүн мэдэгдэв. Учир нь афган эмэгтэйчүүдийн жагсаал хяналтаас гарсан гэж Афганистаны “Tolo news” хэвлэл мэдээлсэн байна.Талибанчууд энэ долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлана. Ингэхдээ тэд бүрэлдэхүүндээ эмэгтэй хүнийг оруулах боловч сайдын суудалд томилохгүй гэдгээ зарлаад байгаа юм.

Жагсаалын үеэр сэтгүүлч Азита Назими “Талибанчууд 25 жилийн өмнө биднийг сургуульд суралцахыг хориглодог байлаа. Тэдний дэглэм унаснаас таван жилийн дараагаас эхлэн би 25 жилийн турш суралцаж, тууштай шаргуу ажилласан. Тиймээс бидний илүү сайхан ирээдүйн төлөө өмнөх хориг дахин тохиолдохыг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж “Tolo news” агентлагт ярьжээ.

Өөр нэгэн жагсагч Сораяа “Талибанчууд буугаар эмэгтэйчүүдийн толгойг цохиж, цус гаргаж байсан тохиолдол бий” гэж “Ройтерс” агентлагт ярьсан байна. Афганистаны эмэгтэйчүүд төдийгүй дэлхий нийтээрээ 1996-2001 оны үеийнх шиг Талибанчууд эмэгтэйчүүдийн эрхийг хэт боогдуулах вий гэхээс эмээж байна. Тухайн үед эмэгтэйчүүд гадуур явахдаа нүүрээ гивлүүрээр нууж, үүнийг зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэл ногдуулдаг байв.

 Афганистаны Үндэсний  эсэргүүцлийн фронтын (NRF)  хэвлэлийн ажилтан “Манай улсын эргэн тойронд хүчтэй мөргөлдөөн үргэлжилж Талибанчуудыг бүсэлсэн” гэж ярьсан бол тус фронтын удирдагч Ахмад Массуд эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаалыг сайшаажээ.

Кабулын нисэх онгоцны буудлаас өнгөрсөн долоо хоногт АНУ-ын бүх цэрэг гарч дууссан учир Херат, Мазар и Шариф, Кандахар гэсэн гурван хотдоо дотоодын нислэгийг сэргээж байгааг Афганистаны агаарын тээврийн Ариана компани зарлажээ.

Эх сурвалж:BBC

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 4 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 4 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17