Ч.ТУЛГА
Поп дива дуучин С.Наранг савангийн хоббитой гэдгийг хүмүүс мэддэггүй. Багаасаа тансаг үнэртэнд дурлах болсон дуучин бүсгүй өөрийн арьсанд тохирсон савангаа гэрийн аргаар өөрөө үйлдвэрлэчихдэг авьяастай нэгэн. Дуучин С.Наран энэ сонирхлоо ажил хэрэг болгож савангийн үйлдвэртэй болохоор зэхжээ.
Тэрээр тансаг савангаараа алдартай Италийн гоо сайхны үйлдвэр болон Солонгосын арьс арчилгааны тухай судалж байгаа гэнэ. Мөн монгол бүсгүйчүүдийн арьс, цаг агаарын нөхцөлд тохирсон өөрийн брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зоригложээ.