Япон Модерна вакцинаас металлын хэлтэрхий илрүүлжээ

2021-08-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Шилэн саванд нь гадны биет буюу бохирдуулагч бодис хөвж байгааг илрүүлсний дараа 863 вакцинжуулалтын цэгээс 1.63 сая тун Модерна вакциныг эргүүлэн татсан талаар Японы Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн. Тэгвэл энэ вакциныг тариулсны дараа хоёр  хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд байна.

Япон улсын эрүүл мэндийн яам бохирдсон вакцин дээрх хоёр хүний үхэлд хамаатай эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм.Шалгалтын ажилд Засгийн газраас гадна Модерна вакциныг Японы зах зээлд нийлүүлэгч Takeda Pharmaceutical компани оролцож байна. “Одоогоор эдгээр хүмүүсийн үхэлд Модерна вакцин холбоотой эсэх нь тогтоогдоогүй байна. Гэхдээ энэ бол нарийвчлан шалгах ёстой, ноцтой асуудал гэж бид үзэж байна” гэж Takeda компани мэдэгджээ.

Японы 19 мужийн иргэдэд нийт 180 мянган тун бохирдуулагч бодис бүхий тарилга хийсэн болохыг орон нутгийн мэдээлэлд үндэслэн “Kyodo” агентлаг өчигдөр мэдээллээ. Тухайлбал, Токио хотын вакцинжуулалтын хоёр цэгт 9100 орчим хүн,  Осакад 50 мянга, Хиогод 41500, Айчид 28 мянга орчим хүнд дээрх вакциныг тарьсныг тогтоожээ.

“Takeda”  компани наймдугаар сарын 16-наас хойш Ибараки, Сайтама, Токио, Гифу, Айчи зэрэг таван мужийн найман вакцинжуулалтын цэгт тарьж байсан Модерна вакцинаас гадны биет илрүүлж эхэлсэн байна. Тодруулбал, нийт 39 хуруу шилнээс сэжиг бүхий бодис илэрчээ. “Takeda”-ийн ахлах ажилтны хэлснээр хэдэн миллиметр хэмжээтэй “жижиг хар биетүүд" нь металлын хэлтэрхийнүүд байх магадлалтай юм.

Японы Засгийн газраас мэдэгдэж байгаагаар Модерна вакциныг өнгөрсөн тавдугаар сард баталснаас хойш улс даяар нийт 10 сая тун вакцинд иргэдээ хамруулжээ. Мөн ирэх сарын эцэс гэхэд нийт 50 сая тун вакцин нийлүүлэх гэрээг “Moderna” компанитай байгуулсан байна.

Харин тус вакциныг Япон улсад худалдах, түгээх ажлыг хариуцаж буй “Moderna” болон “Takeda” компанийн аль аль нь вакцины аюулгүй байдлын талаар мэдэгдэл хүлээн аваагүй гэжээ. АНУ-ын “Moderna” компани асуудлыг тодруулж байгаа тул нэмэлт тайлбар өгөх боломжгүй гэдгийг онцолсон байна. Тэд олон улсын зах зээлээс өөрийн үйлдвэрийн вакцины талаархи мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд Японы эрх баригчдын шийдвэрийг харгалзан холбогдох үнэлгээг нийтэд танилцуулах юм.

  Эх сурвалж:CNN

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 1 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 1 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17