Зэс, нүүрсний үнийн өсөлтийг ашиглаж чадсангүй

2021-08-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.БАЯР

 

Эдийн засаг эхний хагас жилд 6.3 хувиар өслөө. Гэвч 2020 оны хагаст 9.0 хувиар унасан суурь нөлөөгөө тооцвол бараг хүчтэй өссөнгүй. Ердөө 6.0 хувийн өсөлтийн 2.7 пункт нь уул уурхайн салбар талыг нь бүрдүүлжээ. Гадаад, дотоодоос авдаг бүтээгдэхүүний цэвэр татвар гурван пунктыг бий болгов. Бусад салбар олигтой өссөнгүй. Шалтгаан нь хилийн хязгаар, экспорт саатсан, дотоодын тархалт, сонгууль. 2020 оны сүүлчээс уул уурхайн түүхий эдийн үнийн супер цикль эхлэв. Улмаар тус цикль нь 2-5 жил үргэлжилдэг бөгөөд одоо бараг  жил хагас нь өнгөрөхөд бид ашиглаж чадаагүй л байна. Зэсийн үнэ 6-10 мянган ам.долларт хүрч өслөө. Нүүрсний үнэ тонн тутамд 82 ам.доллароос өсөж 184 ам.долларт хүрэв. Энэ үед бид хөл хорио тогтоож, сонгуульдаа бэлдэж, наадам хийнэ, хийхгүй  тухай ярьж байв. Тиймдээ ч 2021 оны эхний хагаст экспорт 45 хувь, импорт 32 хувиар өссөн ч 2020 оны алдагдлаа нөхөж чадсангүй. 2019 оны мөн үеийн дүнтэйгээ харьцуулахад багахан л өссөн байна.

 

Нүүрсний экспорт  ирэх сарын 3-ныг хүртэл зогсох болсон нь нэрмээс боллоо

 

Дотоодын халдвар өндөр байгаа учраас Хятадын зүгээс гол боомт болох Гашуунсухайт дээр нүүрс гаргахгүй гэжээ(Sxcoal). Цар тахалгүй үед өдөрт 2000 машин гардаг байсан боомт сүүлийн саруудад 200 орчим машин гарч байсан. Нүүрсний үнэ гадаад зах зээлд 30 хувиар өссөн энэ үед бид үнийн өсөлтийг ашиглаж, экспортоо нэмэгдүүлж, төсвийн орлогоо өсгөж, эдийн засгаа сэргээх боломж байв.

 

Ханш тогтвортой ч инфляц гаарав

 

Валютын ханш 2020 оноос хойш тогтвортой байсан хэдий ч инфляц  энэ сард 7.4 хувьд хүрэв. Олон улсад бараа, үйлчилгээний үнэ өссөн. Монголд ч бас өсөх нь ойлгомжтой гэж харж суусаар байна. Гааль дээр үүссэн ариутгалын хаалганаас шалтгаалж импортын бараа гацаж, тээврийн зардал нь хэд дахин өсөж, импортын барааны үнийг улам бүр нэмэгдүүлж байна. Эргээд худалдаа эрхлэгчид үнээ өсгөв. Эцэстээ хэрэглэгч дарамтыг нь үүрлээ. 2021 оны эхний хагаст төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрчээ. Зэс, нүүрсний үнэ өсвөл орж ирэх татвар нь нэмэгдэнэ. Улмаар төсвийн орлого огцом өсдөг. Гэтэл түүхий эдийн үнэ нь өсчихөөд байхад л бид ашиглаж чадаагүйгээс төсвийн орлогоо ч хангалттай бүрдүүлж чадахгүй байна. Төсөвт одоогоор мөнгө ч үгүй. Ямар сайндаа хүүхдийн мөнгөө гаднаас зээл авч тавих вэ дээ.

 

Цар тахлын хүнд байдал 2022 он хүртэл үргэлжилнэ

 

Вакцинжуулалт бол эцсийн найдвар биш гэдгийг дэлхий нийтээр мэдэрлээ. Тархалтын тоо буурах ч цар тахал алга болохгүй нь тодорхой болов. Хэдийгээр манайд хөл хориогүй байгаа боловч үйлчлүүлэгчийн тоо, цагийн хязгаарлалт нь боломжит борлуулалтыг нь бууруулж байна.2022 он хүртэл цар тахлын нөхцөл байдал намдахгүйг олон улсын судлаачид хүлээн зөвшөөрлөө.

 

2021 онд огцом өсөлт, сэргэлт үгүй

 

Уг нь уул уурхайн салбараар дамжин эдийн засаг огцом сэргэнэ гэж бүгд найдаж байна. Гэвч өдөрт 2000 гаруй ачааны машин гардаг боомтууд өдрийн 200 машин гаргадаг болов. Ийм байдлаар оны эцэст нүүрсний экспорт жилийн 30 сая тонныг ч давахааргүй байна. Энэ үед уул уурхайн салбараас огцом өсөлт хүлээгээд нэмэргүй. Дотоодын тархалтаа хяналтдаа авч чадахгүй л бол үйлчилгээ, худалдааны салбарууд сэргэхгүй. 2021 оны төсвийн орлого 9.0 их наяд орчим, зарлага 13.8 их наяд, алдагдал нь 5.0 их наяд орчимд хүрнэ гэж төлөвлөсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.30 ДАВАА № 169 (6646)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 32 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 34 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 46 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 52 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 54 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18