“Кабулын нисэх буудал дахин халдлагад өртөх өндөр эрсдэлтэй”

2021-08-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудал 24-36 цагийн дотор дахин халдлагад өртөх өндөр магадлалтай хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр анхаарууллаа.  Түүнд Кабул дахь АНУ-ын Элчин сайдын яам аюулгүй байдлын сэрэмжлүүлэгч өгчээ. Тус яамнаас “Тодорхой аюул, халдлагаас болгоомжлон Кабулын нисэх онгоцны буудлын ойролцоох Америкийн бүх иргэн ялангуяа Дотоод хэргийн шинэ яам болон нисэх буудлын тойргийн өмнөд хаалга,  нисэх буудлын баруун хойд талын “Panjshir Petrol” буудлын ойролцоох хаалганы ойролцоох газраас нэн даруй холдох хэрэгтэй” гэсэн сэрэмжлүүлэг өгснийг Жо Байден танилцуулсан юм.  Тэрбээр “Энэ халдлага сүүлчийнх байгаагүй. Нисэх онгоцны буудал дахин террорист халдлагад өртөх аюул маш өндөр байна. Тиймээс Тагнуулын албаныхан нөөцөө шавхан хамгаалалтын арга хэмжээ авах хэрэгтэй.Бид тэднийг өршөөхгүй, хэзээ ч мартахгүй. Бид тэднийг “агнаж, төлбөр төлүүлнэ. ISIS-K бүлэглэлийн террористууд хэзээ ч ялахгүй.” гэж мэдэгджээ.

 

ISIS-K  бүлэглэлийн халдлагын улмаас 170 гаруй хүн амиа алдлаа

Үүнээс өмнө пүрэв гарагт Кабул хотын олон улсын нисэх буудалд террорист халдлага гарч, дэлбэрэлтийн улмаас 170 гаруй хүн амиа алдсаны 13 нь АНУ-ын тэнгисийн хүчний алба хаагчид байсан юм. Энэ халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн Афганистан дахь салбар ISIS-K зохион байгуулснаа зарласан.  Тэгвэл АНУ-ын зэвсэгт хүчин дээрх халдлагыг төлөвлөсөн, зохион байгуулсан хоёр этгээдийг баасан гарагт дрон ашиглан хөнөөснөө зарлажээ.

Энэ талаар АНУ-ын Холбооны штабын орлогч дарга, хошууч генерал Хэнк Тэйлор “ISIS-K бүлгийн хоёр толгойлогч алагдаж, нэг нь шархадсан гэсэн мэдээлэл ирснийг би баталгаажуулж байна. Харин энгийн нэг ч иргэн амиа алдаагүйг бид мэднэ.Ирээдүйн тодорхой төлөвлөөгүй байхгүй ч террорист халдлагаас өөрсдийгөө үргэлжлүүлэн хамгаалж, шаардлагатай үед тэмцэх чадвартай гэдгээ би батлан хэлнэ” гэж ярьжээ. Харин  Пентагонийн хэвлэлийн ажилтан Жон Кирби “Энэ бол Афганистан хүмүүс болон манай улсын цэргүүд, агаарын нисэх хүчнийхний хувьд сайн мэдээ. Гэхдээ тэдний толгойлогчийг хөнөөсөн болохоор ISIS-K бүлэглэлийнхнээс нэг их санаа зовохгүй байна гэж хэн ч хэлэхгүй. Учир нь аюул  одоо ч  ойрхон байна. Тиймээс тэднээс хэрхэн хамгаалах тал дээр анхааран ажиллаж байна. Тухайлбал, пүрэв гарагт юу болсон тухай бид нэг минут ч бодсонгүй. Муу залуусд муу зүйл хийх, муу зорилго байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

 

Америк 120 мянган хүнийг Афганистаниас нүүлгэн шилжүүлжээ

 

Халдлагын дараа бямба гарагт Кабулаас АНУ 2000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үүнээс 1400 хүнийг  Америкийн цэргийн 11 онгоцоор, 600 хүнийг холбооны улсын долоон онгоцоор улсдаа аваачжээ. “Одоо дахин 350 Америк хүнийг Афганистаниас шилжүүлэх дутуу байгаа. Тэднийн ихэнх нь Афганистаниас гарчихсан, ойролцоо нь суурьшиж байгаа байх. Мөн бидэнд мэдэгдээгүй 280 орчим Америк хүн байгаа” гэж Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.Наймдугаар сарын 14-нөөс хойш 5400 Америк хүнийг шилжүүлсэн гэж Батлан хамгаалахын яам нь бямба гарагт мэдэгджээ. Үүний дараагаар бямба гарагийн өглөө гэхэд нэг өдөр 6800 хүнийг шилжүүлснээ Цагаан ордон мэдээлэв. Ингэснээр наймдугаар сарын 14-нөөс хойш 119900 хүнийг Америк нүүлгэн шилжүүлжээ. Гэсэн хэдий ч дахин хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлэх дутуу байгаа бөгөөд тэднийг хоргодох байранд байршуулсан байна.

ISIS-K нь Хорасан дахь Исламын Улс бүлэглэл гэсэн утгатай нэр юм. Хорасан нь дундад зууны Персийн эзэнт гүрний зүүн хязгаарыг нэрлэдэг нэршил: Үүнд Афганистаны зарим нутаг, Төв Азийн орнуудын өмнөд хэсэг, Ираны зүүн хойд хэсэг багтдаг.Исламын Улс бүлэглэлийн олон салбар дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулдгаас ISIS-K нь хамгийн хүч багатайд тооцогддог.Афганистаны Засгийн газрын арми, АНУ-ын зэвсэгт хүчин 2019 онд ISIS-K бүлэглэлийн гол байрлалуудад олон удаа цохилт өгч байв. Талибан хөдөлгөөнийхөн ч тэдэнд цохилт өгсний үр дүнд тус бүлэглэлийн гишүүдийн тоо 1500-2200 орчим болж буурсан гэх мэдээлэл бий.Мөн Талибаны командлагч Кабулын нисэх буудалд гарсан халдлагад холбоотой ISIS-K бүлэглэлийн гишүүдийг баривчлан шалгаж эхэлснээ мэдээлсэн байна.Хэдийгээр тус бүлэглэлийн гол гишүүдийг устгасан ч Кабулын нисэх буудалд дахин террорист халдлага гарах магадлал өндөр байгааг АНУ анхааруулсаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.30 ДАВАА № 169 (6646)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17