
Б.ДОЛЖИНЖАВ
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа гэр бүл, найз нөхөд, хамаатан садандаа Монголоос шуудангаар ямар нэгэн зүйл илгээхдээ бид юу мэдсэн байх, ямар ачаа явуулж болох болон илгээмжийн үнэ төлбөр, аль орон руу явуулах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэлээ. Та Монгол шуудангаар дэлхийн 100 гаруй оронд буухиа шуудан илгээх боломжтой.Харин гадаадаас Монгол руу ачаа илгээх бол тухайн орны хүлээн зөвшөөрсөн барааг илгээхээс гадна ямар ачаа илгээхээс хамааран татвар төлдөг юм байна.
1.Улс хоорондын илгээлтээр 20 кг ачаа илгээх боломжтой
Улс хоорондын буухиа шуудан буюу EMS нь бичиг баримт болон эдийн зүйлийг дэлхийн 100 гаруй орны хаягт эзэнд хамгийн хурдан замаар, найдвартай хүргэх шуудангийн үйлчилгээ юм. Таны илгээх бичиг баримт 0-500 грамм хүртэл жинтэй, эдийн зүйл нь 20 килограмм хүртэл жинтэй байх ёстой.
2.Үнийн мэдээлэл
БУУХИА БИЧИГ, ЗАХИДАЛ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Буухиа боодол
1.2 Буухиа боодол |
||||
1 |
1-р бүс |
250 гр хүртэл жинтэй буухиа боодол |
төгрөг |
94,380 |
250 гр-аас дээш жинтэй буухиа боодлын илүү гарсан бүрэн ба бүрэн бус 250 гр тутамд |
төгрөг |
14,300 |
||
2 |
2-р бүс |
250 гр хүртэл жинтэй буухиа боодол |
төгрөг |
108,680 |
250 гр-аас дээш жинтэй буухиа боодлын илүү гарсан бүрэн ба бүрэн бус 250 гр тутамд |
төгрөг |
14,300 |
||
3 |
3-р бүс |
250 гр хүртэл жинтэй буухиа боодол |
төгрөг |
122,980 |
250 гр-аас дээш жинтэй буухиа боодлын илүү гарсан бүрэн ба бүрэн бус 250 гр тутамд |
төгрөг |
14,300 |
||
4 |
4-р бүс |
250 гр хүртэл жинтэй буухиа боодол |
төгрөг |
137,280 |
250 гр-аас дээш жинтэй буухиа боодлын илүү гарсан бүрэн ба бүрэн бус 250 гр тутамд |
төгрөг |
14,300 |
||
5 |
5-р бүс |
250 гр хүртэл жинтэй буухиа боодол |
төгрөг |
151,800 |
250 гр-аас дээш жинтэй буухиа боодлын илүү гарсан бүрэн ба бүрэн бус 250 гр тутамд |
төгрөг |
17,160 |
Буухиа илгээлт
Буухиа илгээлт |
||||
1 |
1-р бүс |
2 кг хүртэл жинтэй буухиа илгээлт |
төгрөг |
191,620 |
2 кг-аас дээш жинтэй буухиа илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 1 кг тутамд |
төгрөг |
28,600 |
||
2 |
2-р бүс |
2 кг хүртэл жинтэй буухиа илгээлт |
төгрөг |
205,920 |
2 кг-аас дээш жинтэй буухиа илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 1 кг тутамд |
төгрөг |
34,320 |
||
3 |
3-р бүс |
2 кг хүртэл жинтэй буухиа илгээлт |
төгрөг |
220,220 |
2 кг-аас дээш жинтэй буухиа илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 1 кг тутамд |
төгрөг |
34,320 |
||
4 |
4-р бүс |
2 кг хүртэл жинтэй буухиа илгээлт |
төгрөг |
234,520 |
2 кг-аас дээш жинтэй буухиа илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 1 кг тутамд |
төгрөг |
37,180 |
||
5 |
5-р бүс |
2 кг хүртэл жинтэй буухиа илгээлт |
төгрөг |
268,840 |
2 кг-аас дээш жинтэй буухиа илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 1 кг тутамд |
төгрөг |
40,040 |
Улс хоорондын боодлын үнэ |
||
100 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
6,625 |
101-200 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
13,250 |
201-250 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
13,250 |
250 гр-аас дээш жинтэй боодлын илүү гарсан бүрэн ба бүрэн бус 250 гр |
төгрөг |
7,950 |
100 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
6,625 |
101-200 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
13,250 |
201-250 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
23,850 |
250 гр-аас дээш жинтэй боодлын илүү гарсан бүрэн ба бүрэн бус 250 гр |
төгрөг |
10,600 |
100 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
6,625 |
101-200 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
13,250 |
201-250 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
29,150 |
250 гр-аас дээш жинтэй боодлын илүү гарсан бүрэн ба бүрэн бус 250 гр |
төгрөг |
15,900 |
100 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
6,625 |
101-200 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
13,250 |
201-250 гр хүртэл жинтэй энгийн боодол |
төгрөг |
37,100 |
250 гр-аас дээш жинтэй боодлын илүү гарсан бүрэн ба бүрэн бус 250 гр |
төгрөг |
21,200 |
Илгээлт |
|||
1-р бүс |
2 кг хүртэл жинтэй илгээлт |
төгрөг |
63,600 |
2 кг-аас дээш жинтэй илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 1 кг тутамд |
төгрөг |
18,550 |
|
2-р бүс |
2 кг хүртэл жинтэй илгээлт |
төгрөг |
98,050 |
2 кг-аас дээш жинтэй илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 1 кг тутамд |
төгрөг |
31,800 |
|
3-р бүс |
2 кг хүртэл жинтэй илгээлт |
төгрөг |
106,000 |
2 кг-аас дээш жинтэй илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 1 кг тутамд |
төгрөг |
39,750 |
|
4-р бүс |
2 кг хүртэл жинтэй илгээлт |
төгрөг |
121,900 |
2 кг-аас дээш жинтэй илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 1 кг тутамд |
төгрөг |
45,050 |
3.Шуудангийн илгээмжийн зэрэглэл, хүргэх хугацаа
Шуудангийн илгээмжийг хүргэх хугацаагаар нь ердийн, шуурхай, буухиа гэж зэрэглэнэ.Ердийн зэрэглэлийн илгээмжийг хот дотор хоёр хоног, аймаг, хотуудын хооронд тав хоног, бусад газарт 12 хоногийн дотор хүргэсэн байна.Шуурхай зэрэглэлийн илгээмжийг хот дотор нэг хоног, аймаг, хотуудын хооронд гурав хоног, бусад газарт 10 хоногийн дотор хүргэсэн байна.
Шуудангийн боодлын хаягийг тухайн очих хаягт улсын хэл дээр бичнэ
Улс хоорондын боодлоор хагарч гэмтэхгүй, бэлэг дурсгал, соёлын овор хэмжээ багатай зүйлүүдийг явуулж болно.Гэхдээ нэг удаагийн нэг боодлоор явуулах зүйлүүдийн үнийн дүн нь гаалийн байгууллагын тогтоосон хэмжээнээс давж болохгүй. Боодол гэж 1000 гр-аас илүүгүй жинтэй, урт нь 245 мм, өндөр нь 35 мм, өргөн нь 150 мм-ээс илүүгүй хэмжээгээр савласан, захидлаас бусад шуудангийн илгээмж юм.
Улс хоорондын шуудангийн боодлын хаягийг франц, англи хэл дээр буюу тухайн очих хаягт улсын хэл дээр бичнэ. Таны илгээсэн боодол ажлын 7-21 хоногт очно.
Улс хоорондын боодлоор шуудангаар илгээх боодлыг энгийн буюу бүртгэлгүй явуулж болохоос гадна дараах нэмэлт үйлчилгээгээр явуулж болно.
1.“Бүртгэгдсэн боодол”- RR- Явуулагчаас хүлээн авахдаа тусгай зураасан код бүхий тасалбар олгож, уг бүртгэлийн дугаараар илгээмжийг хаана байгаа, хэзээ хаягт эзэнд гардуулсан зэргийг шалгаж болдог үйлчилгээ юм.
2.“Үнэ зарласан буюу даатгалтай боодол”- VD Улс хоорондын шуудангийн үнэ зарласан боодлоор үнэт цаас, валют, иргэний бичиг баримтын эх материал зэрэг энэ дүрмээр хориглосноос бусад зүйлийг явуулж болно. Улс хооорондын шуудангийн үнэ зарласан бичиг захидлын зарласан үнийн дүн нь улс орнуудын зөвшөөрсөн хэмжээнээс давж болохгүй.
3. “Express” шуудан - Хурдавчилсан буюу экспресс шуудан гэж ердийн шуудантай хамт бэлтгэн савлах боловч тусгай таних тэмдгээр тэргүүн ээлжинд ялгаж, шуурхай дамжуулах шуудангийн илгээмжийг хэлнэ.
4.Ачаа хаана явааг хэрхэн шалгах вэ?
Төлбөр төлсөн баримт дээр нь бар код нааж өгдөг. Тэрхүү бар кодоор илгээмж тань хаана явааг мэдэх боломжтой. Ингэхдээ www.mongolpost.mn сайт руу нэвтрэн илгээмжийн байршил шалгах гэсэн баталгаажуулах кодоо оруулан ачаагаа хаана явааг хянана. Бүсчлэлийн код гэж тухайн хуулийн этгээд буюу объектын байршил, хаягийн мэдээллийг илэрхийлсэн таван оронтой тоон дараалалыг хэлнэ. Зөрим оронд таван оронтой зипкод дээр нэмэлт дөрвөн оронтой нарийвчилсан байршлын кодыг нэмж хэрэглэдэг. Шуудангийн нэгдсэн кодын талаар дэлгэрэнгvй мэдээллийг www.zipcode.mn сайтаас мэдэх боломжтой.
Илгээлтээр тухайн улсад оруулахыг хориглосноос бусад зүйлсийг явуулна
Харин улс хоорондын илгээлтээр тухайн улсад оруулахыг хориглосон зүйлсээс бусад бүх төрлийн соёл, аж ахуйн хэрэглэл, хүнсний удаан хадгалагдах зүйлүүд, хэвлэмэл материалуудыг явуулж болно. Илгээлт гэж боодлоос овор хэмжээгээрээ том илгээмжийг хэлнэ. Шуудангийн илгээмжийг ялган боловсруулах, гардуулах хугацаанаас нь хамааруулан ердийн, шуурхай, буухиа шуудан гэж ангилна. Шуурхай шуудан гэж ердийн шуудантай хамт бэлтгэн савлах боловч тусгай таних тэмдгээр тэргүүн ээлжинд ялгаж, шуурхай дамжуулах шуудангийн илгээмжийг хэлнэ.
Улс хоорондын шуудангийн үнэ зарласан шуудангийн илгээлтийн төлбөрийг жингийн тарифын дагуу авахаас гадна зарласан үнийн дүнгийн тохирох хувиар бодсон үнийг нэмж тооцдог юм байна. Энэ илгээлт нь 31.5 кг хүртэл жинтэй байх бөгөөд ажлын 7-21 хоногт тухайн орондоо очно. Илгээлтийн гурван талын (урт, өндөр, өргөн) нийлбэр нь 3м-ээс ихгүй байх бөгөөд нэг талын хэмжээ нь 2м-ээс хэтрэхгүй байх ёстой. Мөн илгээлтээ эвдэрч, үрэгдэхээс хамгаалж үнэ зарлах буюу даатгалтай илгээлтээр явуулах боломжтой.
5.Шуудангаар юу явуулж болохгүй вэ?
Шуудангаар дараах зvйл илгээхийг хориглоно.
1.Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл
2.Хортон ургамал, амьтан
3.Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис
4.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт
5.Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн
6.Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал
7.Битүүмжлэгдсэн захидал, боодол, илгээлтээр Монгол улсын мөнгөн тэмдэгт, гадаад валют, үнэт эрдэнэсийн зүйлс
8.Битүүмжлэгдсэн захидал дотор хатуу, хурц иртэй зүйлүүд (хутганы ир, зүү, тэмдэг, хавчаар г.м.) болон ахуйн хэрэгцээний мөн үйлдвэрлэлийн зориулалттай зүйлс
9.Ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл; боловсруулаагүй гэрэл зургийн хальс, гэрэл зургийн цаас зэрэг рентген туяагаар харж болохгүй зүйлс
10.Нэг төрлийн барааны олон тоогоор хэвлэсэн шошго
11.Үнэ зарласан шуудангийн илгээмжээс бусад шуудангийн илгээмжид цагаан алт, алт, мөнгөн эдлэл буюу байгалийн байдлаараа байгаа эрдэнийн чулуу, бусад үнэт эдлэлүүд, банкны билет, кредит билет, аялалын чек зэрэг зүйлүүдийг хийж явуулахыг хориглоно.
6.Ямар бичиг баримт илгээж болох вэ?
Хувь хүн болон албан байгууллагын эх хувь бичиг баримт болох төрсний гэрчилгээ, диплом, банкны карт, жолооны үнэмлэх зэрэг эх хувь бичиг баримтыг улс хоорондын буухиа шуудангаар илгээнэ. Энэ ачаа ажлын 3-5 хоногт тухайн орондоо очно. Мөн та дуудлагын үйлчилгээгээр ачаагаа гэрээсээ илгээж болно.Дуудлагын үйлчилгээний хөлс 5000 төгрөг.
7.Бүсийн мэдээлэл
1-р бүсэд Солонгос, Хятад, Япон, Орос багтана.
2-р бүсэд Австрали, Энэтхэг, Сингапур
3-р бүсэд Бразил, Герман, Франц, Их Британи, Унгар, Итали, Швед
4-р бүсэд АНУ, Австри, Канад,Испани
5-р бүсэд Куба, Мексик улс багтана.
Эх сурвалж: www.polit.mn