Манай паралимпийн тамирчид өнөөдрөөс тэмцээнээ эхлүүллээ

2021-08-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

“Токио-2020” паралимпийн наадмын бамбарыг Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд тус орны пара хүндийн өргөлтийн тамирчин Карин Морисаки, тэргэнцэртэй теннисчин Юүи Камижи, боччагийн тамирчин Шүнсүкэ Үчида нар асааж нээлтээ хийсэн. Паралимпийн бамбар ийн Наран улсын тэнгэрт бадамласнаар хүн төрөлхтний эв нэгдлийг илэрхийлсэн спортын  наадам эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ наадамд манай тамирчид өнөөдрөөс эхлэн өрсөлдөж эхэллээ. Тамирчдын хувьд пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, байт харваагаар Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ  нар хурд, хүч, ур чадвараа сорих юм. 

Тус наадамд хэвлэл мэдээллийн албаар томилогдсон МҮОНТ-ийн спортын сэтгүүлч  Д.Батжаргалтай холбогдоход “Тамирчдын хувьд бүгд эрүүл саруул, эрч хүчтэй бэлтгэл сургуулилтаа базааж, уралдаан тэмцээндээ амжилт гаргахаар хичээж байгаа. Багийн ахлагч нар паралимпийн тамирчдын тосгоны дэд даргатай уулзаж ярилцсан. Өчигдөр зарим төрлийн техникийн зөвлөгөө болсон. Байтын тамирчид талбай дээр очиж хараа тааруулах харваа хийж, техникийн зөвлөгөөнд оролцлоо. Наадмын хөнгөн атлетикийн төрлийн тэмцээнүүд явагдах хүрээлэнг танилцуулах үйл ажиллагаа болсон. Манай багаас энэ үйл ажиллагаанд багийн штабын ажилтан, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнтуяа, штабын ажилтан, COVID-19 хариуцсан эмч Э.Энхбаатар нар оролцсон. Харин хөнгөн атлетикийн төрлөөр оролцох тамирчид өнөөдөр Яйзү хотод бэлтгэлээ хийнэ. Тус төрлөөр оролцох Д.Саруултөгсийн хувьд есдүгээр сарын 1 болон 4-нд зээрэнцэг, бөөрөнцгөөр, П.Энхманлай есдүгээр сарын 1-нд тэргэнцэртэй 100 метрийн зайд хурд сорино. Харин жүдогийн төрлөөр эрхээ авсан тамирчид жиндээ барилдахын тулд илүү ажиллаж, зарим тамирчинд хөлрөлтийг дэмжиж тарих, массаж хийж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

 

Паралимпод оролцох боломжтой байсан спортын төрөл

 

Олимпийн наадамд оролцох боломжтой спортын нэг төрөл ширээний теннис байсан. Ширээний теннис нь суумгай хүмүүсийн тэргэнцэртэй, оюун санааны дутагдалтай, сонсгол болон гар, хөл муутай гэсэн ангиллаар явагддаг тэмцээн ажээ. Манай улс паралимпийн тамирчидтай ч өнөөг хүртэл параолимпод ширээний теннисээр оролцож байгаагүй. Олон улсын тэмцээнд оролцож оноо цуглуулснаар олимпод оролцох ёстой ч коронавирусаас болж чадсангүй. Дээр нь тэмцээнд оролцох бүрт дор хаяж гурван сая төгрөг шаардагддаг. Үүнээс шалтгаалаад олимпод оролцох эрхээ авч чадаагүй гэж “Инчон-2014” Азийн наадамд улсаа төлөөлөн оролцсон  ширээний теннисийн  парагийн хөнгөн төрлийн тэмцээний шилдэг 16-д шалгарч байсан спортын мастер н.Батзориг ярьж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.27 Баасан № 168 (6645)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17