АНУ Pfizer вакцинд албан ёсны зөвшөөрлөө олголоо

2021-08-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Эм, хүнсний хэрэг эрхлэх газар Pfizer/BioNTech үйлдвэрийн вакцинд анхны бүрэн зөвшөөрлөө даваа гарагт олголоо. Үүнээс өмнө тус улсын дархлаажуултдаа ашиглаж байсан COVID-19 эсрэг вакцинууд бүгд шуурхай горимд ашиглах зөвшөөрөлтэй байсан юм. Тиймээс энэ талаар Эм, хүнсний хэрэг эрхлэх газрын тэргүүн Жанет Вүдкок “Манай улсын цар тахалтай тэмцэх үйлсэд чухал үйл явдал болж байна. Эм, хүнсний хэрэг эрхлэх газраас анхны бүрэн зөвшөөрлийг Pfizer вакцинд олголоо. Энэ бүрэн зөвшөөрөл нь вакцины чанар, аюулгүй байдал, үр нөлөөний “алтан стандарт” юм. Тиймээс хүмүүсийн вакцинд итгэх итгэл нэмэгдсэн гэж бодож байна.Вакциныг үргэлжлүүлэн 12-15 насныхан болон дархлаа нь суларсан зорилтот бүлгийнхний нэмэлт тунд ашиглах боломжтой” гэж мэдэгджээ.

 Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Бүрэн зөвшөөрөл олгосноор вакцины аюулгүй байдал, үр дүнд итгэх итгэл улам нэмэгдэнэ гэдэгт найдаж байна. Хэрэв та вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа бол одоо цаг нь боллоо” гэж твиттертээ бичсэн байна. Вашингтоны эрх баригчид 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд Pfizer вакцинд шуурхай горимд ашиглах зөвшөөрөл олгож байсан юм. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар АНУ-д 170 сая гаруй хүн бүрэн тун вакциндаа хамрагдсаны 92 сая нь Pfizer/BioNTech компанийн вакциныг тариулжээ.

Бүрэн зөвшөөрөл олгохын тулд 16 ба түүнээс дээш насны 40 мянга гаруй хүн оролцсон туршилтын мэдээлэл, тоо баримтыг нягтлан шалгасан байна. Ингэхэд халдвараас 91 хувийн үр дүнтэй хамгаалж байгааг тогтоожээ. Ийн тавдугаар сараас хойш тус вакциныг 12 ба түүнээс дээш насныханд тарьж эхэлсэн юм. Мөн Pfizer вакциныг 5-11 насныханд тарьж болох эсэх туршилт есдүгээр сарын сүүлээр дуусч, үр дүнгээ зарлана. Хэрэв энэ туршилт амжилттай болбол 2-5 насныханд вакцинаа тарих эсэхийг судлана гэж мэдэгдсэн юм.

Pfizer вакцинд бүрэн зөвшөөрөл олгосны дараа АНУ-ын зэвсэгт хүчин бүх алба хаагчаа есдүгээр сарын дунд үеэс вакцинжуулалтад заавал хамруулах шийдвэрээ зарласан юм.Хувийн компаниуд, их сургуулиуд энэ жишгийг дагах төлөвтэй байна. Тухайлбал, Нью Йорк хотын захиргаа боловсролын салбарын ажилтнуудад есдүгээр сарын 27-ноос өмнө вакцины эхний тунгаа тариулсан байх шаардлага тавихаар болжээ. Энэ тухай АНУ-ын мэс заслын ерөнхий эмч, доктор Вивек Мурти “Ажилчид болон суралцагчдынхаа ажиллах, суралцах аюулгүй орчинг бий болгохоор зорьж байгаа бизнесийн байгууллага болон их сургуулийнханд Pfizer вакцинд бүрэн зөвшөөрөл олгосон үйл явдал төлөвлөсөндөө хүрэхэд тусална гэж найдаж байна. Мөн энэ зөвшөөрлийг хүлээж байсан хүмүүс одоо вакцинаа хийлгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Коронавирусын дельта хувилбарын тархалтын улмаас өнөөдөр тус улсад 80 мянга орчим хүн COVID-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтэж, өдөр бүр дунджаар 700 гаруй хүн нас барж байна.Дельтагийн давалгаанд хамгийн хүнд нэрвэгдсэн бүс нутаг нь Флорида, Алабама, Миссиссиппи, Луйзиана гэсэн өмнөдийн мужууд болжээ. Үүнээс гадна Америк Moderna, Johnson&Johnson гэсэн хоёр вакциныг дархлаажуулалтдаа  ашиглаж байна.

Эх сурвалж: “Зууны эмдээ” сонин

2021.8.25 ЛХАГВА № 166 (6643)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 2 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17