Словакийн шинэ Ерөнхийлөгч цалингаасаа татгалзлаа

2014-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Словакийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Андрей Киска өнгөрсөн ням гаригт тангараг өргөж, албан ёсоор ажилдаа орсон байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд болсон сонгуульд олонхийн санал авч Төрийн тэргүүнээр сонгогдсон Андрей Киска бизнесмэн бөгөөд хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог өглөгч нэгэн байсан аж. Тэрээр хорт хавдарт нэрвэгдсэн хүүхдүүдэд зориулж сан байгуулж байв. Андрей Кискагийн дэвшүүлсэн авлига, хүнд суртлын эсрэг идэвхтэй тэмцэнэ гэсэн мөрийн хөтөлбөр сонгогчдод ихэд таалагдсан аж.

Шинээр сонгогдсон Төрийн тэргүүн улсаас цалин авахаас бүрмөсөн татгалзсан байна. Словакийн Ерөнхийлөгч жилд 600 мянган еврогийн цалин авдаг. Харин Кискагийн нэг жилд олох орлого нь 700 мянга орчим евро гэнэ. Сонгуулийн өмнөх кампанит ажилд зориулсан бүх зардлыг тэрээр өөрийн хөрөнгөөсөө санхүүжүүлсэн аж. Кампанит ажилд зарцуулсан мөнгө нь Ерөнхийлөгчийн таван жилд авах цалингаас ч илүү байжээ.

Андрей Киска Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хэлсэн үгэндээ Европын холбоо болон НАТО-тай харилцаагаа улам сайжруулах болно гэжээ. Мөн тэрээр Украины асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Киска тангараг өргөх ёслолдоо орон гэргүй 15 тэнэмэл хүнийг урьж оролцуулан парламентын гишүүдтэй хамт хоолонд урьжээ. Андрей Киска Словакийн дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон ба өмнө Коммунист намд элсэж байгаагүй анхны Төрийн тэргүүн болж байгаа аж.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 10 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 32 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 41 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 51 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 38 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 42 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 0 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 26 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 26 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин