“Токио-2020” паралимпийн тухай

2021-08-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Зуны 16 дахь удаагийн паралимп өнөөдөр Токио хотод эхэлж байна. Анх 1880 оноос эхэлсэн түүхтэй ч 1945 онд нуруу нугасны гэмтэлтэй өвчтөнүүдийг системтэй эмчлэх, нөхөн сэргээх зорилгоор тэдний дунд спортын тэмцээн зохион байгуулсан нь паралимпийн хөдөлгөөн хөгжих суурийг тавьсан. Энэ удаагийн олимпийн эрхийг Токио хот авсан бөгөөд 2013 оны есдүгээр сарын 7-нд баталгаажуулсан юм. Харин 2020 оны гуравдугаар сарын 24-нд тухайн үеийн Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Токиогийн олимп, паралимпийн наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулах тухай тохиролцсон. Паралимпийн зуны наадам Токио хотноо энэ сарын 24-нөөс ёсдүгээр сарын 5-нд спортын 22 төрлөөр 4400 тамирчин 539 багц медалийн төлөө өрсөлдөнө. Мөн Олон улсын паралимпын хорооны ивээл дор дүрвэгсдийн баг албан ёсоор хоёр дахь удаагаа оролцох гэж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн наадам жендерийн оролцоог тэгш хангах зорилгоор наадмын хөтөлбөрт багтсан спортын эмэгтэй тамирчдын тоог нэмсэн.

“Рио-2016” паралимпийн эмэгтэй тамирчид 36 хувийг эзэлж байсан бол тус наадамд оролцогчдын 44.6 хувийг эмэгтэй тамирчдаар бүрдүүлж чадсан. Япон улс нь дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын үед хүн төрөлхтнийг нэгтгэх спортын их хүч, энхтайвны тухай тунхаглаж буй илгээлт болгон олимп, паралимпод оролцох тамирчдын итгэл найдварыг алдахгүйн төлөө бүх бэрхшээлийг үл харгалзан зохион байгуулж байна. Цар тахалаас үүдэн паралимпийг үзэгчгүй зохиож байгаа. Зөвхөн дасгалжуулагч, багийн гишүүд, албаны цөөн хэдэн хүн оролцох боломжтой. Олимп үзэгчгүй болсноор зардлынхаа тодорхой хэсгийг тасалбарын борлуулалтаас нөхөх төлөвлөгөөтэй байсан ч зохион байгуулагчдад том цохилтод орсон. Түүнчлэн олимпод зориулж эртнээс бэлдсэн Токиогийн зочид буудал, зоогийн газрын салбар санхүүгийн алдагдалд орж эхэлсэн юм.

Манай улсын хувьд анх “Сидней-2000” пара наадамд оролцож байсан. Харин “Бээжин-2008” зуны паралимпийн наадмын байт харвааны төрөлд  Д.Баатаржав алтан медаль хүртсэнээр түүхэн амжилтаа нээж байсан билээ. Үндэсний паралимпийн хорооны удирдах зөвлөл 2017 оны зургадугаар сарын 3-ны өдрийн хурлаар Спортын 5-6 төрөлд 8-10 эрх авч оролцох зорилго тавьсан. Түүнд хүрч спортын зургаан төрлөөр 11 тамирчин оролцохоор болсон. Ингэснээр манай улс түүхэндээ хамгийн олон тамирчнаа оролцуулсан паралимп болж байгаа юм. Тус тэмцээнд манай улсаас Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ, Д.Саруултөгс,П.Энхманлай, З.Ганбаатар, А.Мөнхбат, С.Ядамдорж, Н.Алтанцэцэг болон Б.Цагаанбаатар триатлоны төрөлд шүүгчээр оролцох юм. Манай тамирчид байт харваагаар тэмцээнээ эхлүүлэх бөгөөд Н.Мөнхбаатар энэ сарын 27-ны 09:00-12:00 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр “Yumenoshima Park Archery Field” талбайд урьдчилсан чансаагаа тогтоох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.24 МЯГМАР № 165 (6642)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17