Pegasus - хэвлэлийн эрх чөлөөг сорон мөлжигчдийн зүгээс сайшааж буй бусармаг хэрэгсэл

2021-08-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Pegasus тагнуулын програм худалддаг ИзраилийнNSO группын харилцагчдын зүгээс 20 орны 200 шахам сэтгүүлчдийг мөрдөн тагнаж байсныг хэвлэлмэдээллийн байгууллагуудын консорциум илрүүлэв.Үүнд цочирдсон Хил хязгааргүй сурвалжлагчид(RSF) байгууллага энэхүү үй олноор мөрдөн тагнах үйл ажиллагааны эсрэг хэрэг үүсгүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ.

“Энэ бол гутамшиг” хэмээн Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Дэлуар хэлээд “Pegasus тагнуулын програмыг ашиглаж буй нь илэрч, үүнд сэтгүүлчид мөрдөн тагнах, онилох үйл ажиллагаанд олноор өртсөн нь айдас, жигшил төрүүлж байна. NSO группын “дэлхий нийтийн аюулгүй, тогтвортой байдал”-ын төлөөнөө гэсэн өгүүлэмжийн эсрэг үйлдэл гаргаж байна. Pegasus нь цахимаар хонжоо хайгчид сэтгүүлчдийг мөрдөж мөшгих зорилгоор зохион бүтээж, хэвлэлийн эрх чөлөөг сорон мөлжигчдийн зүгээс сайшааж буй, хүлээн зөвшөөрөшгүй бусармаг хэрэгсэл юм.”

“2020 онд NSO группыг бид “цахим сорон мөлжигч” хэмээн нэрлэж, Израилийн компанийн эсрэг АНУ-д үүсгүүлсэн WhatsApp-ын хэрэгт хувь нэмэр оруулсан. NSO групп үйлдсэн гэмт хэрэг, учруулсан зовлонгийн төлөө шийтгүүлэхийн тулд бид бүхнийг хийх болно. Ардчилсан нийгэм дэх шударга ёсны тогтолцооны дагуу энэхүү онц ноцтой асуудалд анхаарал хандуулж, баримтыг олж тогтоон, буруутай этгээдүүдэд шийтгэл ногдуулах ёстой. Одоогоор RSF байгууллага нэг буюу түүнээс олон орны шүүхэд хандах үйл ажиллагааныхаа талаар шийдвэр гаргаж байна. Өртсөн  сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бидэнтэй холбогдож, Pegasus тагнуулын програмын эсрэг хууль ёсны хариу үйлдэл үзүүлэхэд нэгдэхийг шамдуулж байна.”

Дэлуар цааш нь “Pegasus програмыг илчилсэн явдал нь өөрчлөлтөд дуудсан үйлдэл юм. Дарангуйлах зорилгоор ашиглахаас сэргийлэх хамгаалалт бий болгохоос нааш мөрдөн тагнах хэрэгслийн худалдаа арилжаанд яаралтай хориг тавихыг ардчилсан засгийн газруудад уриалж байна” гэв. 

2016 оноос 2021 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд 20 орны дор хаяж 180 сэтгүүлч Израилийн тагнуулын компанийн харилцагчдын байнд өртжээ. NSO группын харилцагчдын дотор Саудын Араб, Алжир, Морокко болон Бахрейн гэх мэт дарангуйлагч засгийн газруудаас гадна ардчилал тогтсон Мексик, Энэтхэг улсууд орж байна. Европт Унгар, Турк, Азербайжанаас өгсүүлээд Африкт Того, Руанда хүртэл дэлхийн бүх бүс нутгийг энэ асуудал хамарчээ.

RSF байгууллагын зүгээс энэхүү тагнуулын програмын талаар анх 2017 онд, тухайлбал, Мексикийн сэтгүүлчдийг тагнахад үүнийг ашигласны дараа, түгшүүр зарлаж байсан. Бид улмаар Саудын Араб, Энэтхэг, Морокко болон Азербайжан дахь сэтгүүлчдийн эсрэг уг програмыг ашиглаж буйг буруушааж байв.

RSF байгууллага нь Pegasus-ыг илчлэхэд хамтран ажилласан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрэн сурвалжлах ажиллагааны чанар чансаа, “ForbiddenStories”, “Amnesty Security Lab” болон урьд өмнө “CitizenLab”-ын өгсөн мэдээллийг магтан сайшааж байна.

Эх сурвалж:  Globe International

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 39 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17