Спорт дунд сургууль шинэ анги нээжээ

2021-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Ч.Зотол   

Олимп, тив, дэлхийн аваргын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцсон жилүүдэд спортын төрөлжсөн сургалттай их, дээд болон дунд сургуулиуд элсэгч олонтой байдаг. Энэ хөдөлгөөн  хамгийн оргил үедээ хүрсэн нь 2008 оны Бээжингийн олимпоос  боксын төрөлд Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, жүдо бөхийн төрөлд Н.Түвшинбаяр алтан медаль, буудлагын төрөлд О.Гүндэгмаа мөнгөн медаль  хүртэж, Спортын төв ордон зөв боксын төрөлд л гэхэд суралцах хүсэлтэй  100 гаруй хүүхдийг бүртгэж авч байв. Мөн тэр үеэс буудлага, жүдогийн спортыг сонирхох хүүхэд залуусын тоо эрс нэмэгдэж, БСШУЯ-ны харъяанд Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийг  нээсэн юм. 

Энэ удаа  Токиогийн олимпийн наадмын хүндийн өргөлтийн  эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ М.Анхцэцэг  шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн нь өсвөр үеийнхний дунд  энэ спортыг сонирхон хичээллэх  том давалгааг эхлүүлээд байна. Үүнтэй уялдуулан Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль хүндийн өргөлтийн шинэ ангийг нээжээ. Ингэснээр тус  спортоор хичээллэх сонирхолтой өсвөр үеийнхэн IV, VI, VIII ангиас элсэн суралцах боломж  нээгдсэн байна. Тус сургууль мөн дээрх ангиудад бокс, таеквондо, дугуй, өнгөн атлетикт  сонирхолтой  хүүхдүүдийг сургадаг.  Энэ хичээлийн  жилийн элсэлтийн бүртгэл өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын  24-нд дуусч, элсэлтийн шалгалтыг 25-ны 10.00 цагт авахаар товложээ. Ингэхдээ олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнд медальт байр болон шагналт байр эзэлсэн тамирчин-сурагчдыг сонгон шалгаруулж авна хэмээн  мэдэгджээ.  

Дэлгэрэнгүй мэдээллийг Спортын төв ордны 305 тоот, 11324294, 99726666 дугаарын утсанд холбогдон авч болох юм байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 16 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17