Талибанчууд Афганистаны газар нутгийн 65 хувийг мэдэлдээ оруулжээ

2021-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Талибанчууд Афганистаны өмнөд нийслэл гэгддэг Кандагар хотыг лхагва гарагт эзэлж, тус хотын томоохон шоронгоос 1000 орчим хоригдлыг суллажээ.Энэ ялагдал нь Кабулын Засгийн газарт томоохон цохилт болж байна. Сүүлийн байдлаар Талибанчууд Афганистаны газар нутгийн 65 хувийг хянаж байгааг Европын Холбооны албаны эх сурвалж мэдээллээ.

Афганистаны нөхцөл байдал Америк цэргүүд гэртээ харьснаас хойш эрс хүндэрсэн юм. Талибанчуудыг тогтоон барьж байсан Америк цэргүүд эх орондоо буцсанаас хойш тэдний үйл ажиллагаа эрс эрчимжиж, олон мужийг ээлж дараалан эзэлсэн байна. АНУ-ын цэрэг Афганистанаас гарч дуусах албан ёсны хугацаа наймдугаар сарын 31 юм.Энэ өдрөөс хойш Афганистаны армийг агаараас дэмжих ажиллагаа зогсох эсэх талаар тайлбар өгөөгүй байна.Гэхдээ саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс үндэстнээ аврахын тулд хүчээ нэгтгэн тэмцэхийг Афганистаны удирдагчдад уриалсан юм.Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Йен Псаки “Тэдэнд хэрэгтэй бүх зүйл байгаа. Харин дайсантайгаа тулалдах улс төрийн хүсэл эрмэлзлэл дутагдаж байна. Бид агаараас үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлж, тус улсын армийг хүнс, зэвсэг техникээр хангаж, бүх цалинг нь төлнө” гэсэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москвад болсон арга хэмжээний үеэр Талибанчууд Узбекистан, Тажикистантай залгаа хилийн бүс нутгийг бүхэлд нь эзэлж авсныг мэдээлжээ. Тэрбээр “Бидний хувьд талибанчууд Узбекистан, Тажикистантай хиллэдэг Афганистаны хилийг бүрэн эзэлсэн явдлыг онцгой анхаарах нь зүйтэй. ОХУ-д Талибаныг албан ёсоор алан хядагч байгууллага хэмээн үздэг. Гэхдээ тэд хил зөрчиж, хөрш улсуудад халдахгүй гэдгээ амласан” гэж ярьсан байна.

 Эх сурвалж:Reuters

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 7 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17