АНУ-ын муж бүрт хязгаарлалтын өөр журам үйлчилж байна

2021-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Жил гаруй хугацааны хөл хорионы улмаас хамгийн их хохирч байгаа нь сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүд юм. Тиймээс ихэнх улс орон энэ намраас боловсролын байгууллагын үйл ажиллагааг нээж, хичээл, сургалтыг хэвийн явуулахад ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Энэ хүрээнд АНУ-ын Калифорниа мужийн захирагч Гэвин Ньюсом сургуулийн бүх багш, ажилчин вакцинд хамрагдах шаардлагатайг зарлалаа.

 Тэрбээр “Сурагчид болон эцэг эхчүүдийн санаа зовниж байгаа эхний зүйл бол сургуульд халдвар тархах юм. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд сургуулийн багш, ажилчид вакцинд хамрагдсан байх эсвэл долоо хоног бүр шинжилгээ өгөх нь зөв зүйл гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Одоогоор АНУ-ын өөр ямар ч муж ийм шийдвэр гаргаагүй байна. Гэвин Ньюсом бүрэн эрхийнхээ хүрээнд дельта хувилбарын тархалтаас сэргийлэн дүүргийнхээ томоохон сургуулиудад ийм шаардлагыг тавиад байна.Үүнээс өмнө тэрбээр эмч нарыг шинжилгээнд хамруулахгүйгээр вакцинд хамруулах шийдвэр гаргасан бол төрийн албан хаагчдыг вакцинд хамрагдах эсвэл долоо хоног бүр шинжилгээ өгөхийг шаардаж байв.Ийн АНУ-ын муж бүр халдвараас сэргийлэх өөр өөр дэглэмийг баримтлаж байна. Тухайлбал, Техас мужийн захирагчид маск зүүх эсэх нь хувь хүний хариуцлагын асуудал гэсэн дүрмийг мөрдөж байгаа  бол Орегон муж вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран хүн бүр дотоод орчинд маскгүй явах шийдвэрийг гаргасан. Харин Хавай муж зоогийн газар, спорт заал, барыг талбайн 50 хувьд үйлчлүүлэгч хүлээн авахыг зөвшөөрөхөөс гадна хоол цай идэж уухаас бусад бүх цагт масктай байхыг шаардсан юм. Мөн дотор орчинд 10, гадаа 25-аас олон хүн цуглахыг хориглоод байна.

 Эх сурвалж:CNN

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 42 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17