Виртуал хөрөнгийн хууль: Цахим залилангийн асуудал шийдэгдэнэ

2021-08-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба, Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороодын холбогдох албан тушаалтнууд оролцов. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлж ажлын хэсгийг байгуулсан байна. Монгол Улс өнгөрсөн оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага \ФАТФ\-ын сааралт жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарсан. Үүний хүрээнд ФАТФ-ын зөвлөмжийн 15-т заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээсэн юм. 

Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Виртуал хөрөнгө нь эдийн бус хөрөнгөд орж байгаа. Бид эхний ээлжинд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэхээр ажиллаж байна. Монгол Улс мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх олон улсын байгууллагаас стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад ороод 10 сарын дотор амжилттай гарч чадсан. Гэхдээ энэ нь нэг удаагийн шинж чанартай үйл ажиллагаа биш. Монгол Улс 2023 онд харилцан үнэлгээний тайлангаа дахин хамгаалахдаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалттай болох, санхүүгийн салбарт гарч байгаа шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээний эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоотой болох үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт виртуал хөрөнгийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж хуульчлахаар ажиллаж байна.

Хууль эрх зүйн зохицуулалттай болсноор энэ салбарт үйлчилгээ үзүүлэгч, оролцож буй иргэд, ААН-үүдийг бүртгэх, тусгай хориглолтод орсон мөнгө орж ирэхийг хянах байдлаар хуулийн төслийг хэлэлцээд явж байна. Бүртгэл, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын ажлыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцан хийж гүйцэтгэхээр хуулийн төсөлд тусгасан” гэсэн юм.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль, эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн ФАТФ-ын техник хэрэгжилтийг хангах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал “Дэлхий дээр 12 мянга гаруй койн гарсан. Үүнийг 398 бирж дээр арилжиж байна. Иргэд өөрсдөө олон улсын бирж дээрээс цахимаар худалдаж авч байгаа тохиолдолд төр хянах, зохицуулах боломжгүй. Харин Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн дижитал биржээ бүртгэлжүүлээд хяналтад авах ёстой. Түүн дээр арилжаа хийж буй койнууд дээр шаардлагуудаа тавьж арилжаанд татвар ногдуулж ажиллана. Үүнээс орж ирсэн хөрөнгө хаашаа захиран зарцуулагдаж байгааг хянах боломжтой болно. Ингэснээр улс орны өрсөлдөх чадвар сайжирч, гадаадын хөрөнгө оруулалтыг татах болон олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой” гэж байлаа.

Виртуал хөрөнгийн үйлчилгээг 52 оронд хуулиар зохицуулж зөвшөөрсөн. Энэ орнуудад виртуал хөрөнгийг тодорхой нэг хөрөнгө оруулалтын төрөл гэж үздэг. Харин манай улс одоогийн байдлаар энэ салбарын хуулийн төслийг боловсруулж хэлэлцэж байгаа учраас зохицуулалтын түвшинд явж байгаа 32 орны нэг болж байгаа юм. Виртуал хөрөнгийн үйлчилгээ, хуулийн зохицуулалтыг улс орнуудын Төвбанк дангаар болон Санхүүгийн хяналтын байгууллагатайгаа хамтран зохицуулдаг. Тухайлбал, Мексик, Япон, Казакстан гэсэн 13 оронд виртуал хөрөнгийн үйлчилгээний зохицуулалтыг улсын төвбанк нь дангаар хариуцан ажиллуулдаг байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн төсөл батлагдсанаар цахим залилантай холбоотой асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг ажлын хэсгээс мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.13 БААСАН № 158 (6635)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

19 цаг 29 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

19 цаг 29 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

19 цаг 29 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

19 цаг 29 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

19 цаг 29 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

19 цаг 29 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

19 цаг 29 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

19 цаг 29 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

19 цаг 29 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

19 цаг 29 мин