Э.Цэндбаатар: Би олимпийн рингэнд дахиж гарахгүй  

2021-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Токио-2020 зуны олимпийн наадмын боксын төрөлд   эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд эрх авч  оролцсон  Азийн наадмын аварга, Ази тивийн  хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин  Э.Цэндбаатар эх орондоо ирэхдээ сэтгүүлчдийн асуултад “Дахиж олимпийн рингэнд гарахгүй байх”  хэмээсэн нь   энэ спортыг сонирхогчдын анхаарлыг  татаж байна.

Түүний хувьд эхний хоёр тулаанд ялж, гурав дахь тоглолтоо ОХУ-ын тамирчин Алберт Батыргазиевтай хийсэн. Э.Цэндбаатар түүнийг эхний раундад 5:0, дараагийнхад 3:2 харьцаагаар  хожсон бол сүүлийн раундад шүүгч  манай тамирчныг тоолуулахаар  цохилт аваагүй байхад “тоолж”, улмаар найман оноо өгснөөр  ОХУ-ын  тамирчныг  5:0 гэсэн харьцаагаар ялуулсан юм. Монголын  Боксын холбоо Олимпийн боксын тэмцээнийг  зохион байгуулж буй хороонд хандан эсэргүүцэл бичсэн ч шүүгчид сахилгын хариуцлага тооцож, харин шүүлтийн дүнг хэвээр үлдээсэн.

1988 оноос хойш тив, дэлхийн томоохон  тэмцээн, олимпийн наадмуудад Монголын боксчид Оросын боксчидтой учраа таарсан тохиолдолд байнга ялалтаа луйвардуулж ирсэн гашуун жишиг тогтсоныг спортын мэргэжилтэн, багш, дасгалжуулагч нар хэлж байгаа юм.

Тэгвэл  Э.Цэндбаатар эх орондоо хөл тавихдаа өөрийг нь угтан ярилцлага авсан хэвлэл, мэдээллийнхэнд сэтгэгдлээ хэлэхдээ “Тамирчны хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн шүүгчид гомдолтой байна. Шударга бус шүүлттэй сонирхогчийн боксын төрөлд миний бие  дахин Олимпийн ригэнд гарахгүй болов уу. Цаашид мэргэжлийн бокс руу орно гэж бодож байна.  Ирэх намар болох ДАШТ миний хувьд сонирхогчийн бокст хийх  сүүлчийн  бөгөөд хариуцлагатай  тоглолт байх  болно” гэсэн юм.

 Гэхдээ тэрбээр дасгалжуулагч, багш нартайгаа зөвлөсөн эсэхийг мэдэхгүй. Ямартай ч ийм бодол тээн  Токиогийн олимпоос эргэж иржээ. Түүний араас  олимпийг зорих боксчид төрж гарна. Гэхдээ спортын төрлүүдээс хамгийн их луйвар булхайтай гэлцдэг боксын спорт дахь  энэ гашуун зуршил засраагүй цагт жишиг дахиад  давтагдана. Монголын боксчид Оросын боксчидтой учраа таарах бүртээ луйвардуулдаг байдлыг хүлээн зөвшөөрөх юм бол олимпод оролцох хэрэг байна уу гэдэгт Монголын боксын холбоо хариулах цаг болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17