Байден Ардчилсан намын топ улстөрч Эндрю Куомог огцрохыг уриалав

2021-08-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Нью Йорк мужийн захирагч, Ардчилсан намын гишүүн Эндрю Куомо эмэгтэйчүүдийг дарамталсан хэд хэдэн удаагийн үйлдэл нь нотлогдсоны дараа түүнийг огцрохыг тус улсын ерөнхийлөгч Жо Байден уриаллаа. Гэвч Куомо хэн нэгэнд зохисгүй байдлаар гар хүрсэн удаа байхгүй тул албан тушаалдаа хэвээр үлдэнэ гэж мэдэгдэв.

Харин Жо Байден “Чухам юу болсон талаар би мэдэхгүй. Бүх мэдээллийг уншаагүй. Гэхдээ миний бодлоор Эндрю Куомо огцрох хэрэгтэй. Мужийн хууль тогтоох байгууллагаас түүнийг хугацаанаас нь өмнө огцруулахаар шийдвэрлэж магадгүй” гэж ярьжээ. Учир нь Куомод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Түүнийг хэд хэдэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутган өнгөрсөн жилээс хойш Ерөнхий прокурорын газар мөрдөн байцааж байгаа билээ. Мөрдөн байцаагчид Куомогийн бэлгийн дарамтын талаар гомдол гаргасан төрийн албан хаагч тэргүүтэй 200 орчим хүнтэй таван сарын хугацаанд ярилцжээ. Үүний үр дүнд түүний гэм бурууг нотлох зураг, захидал болон хэдэн мянган баримт бичгийг цуглуулсан байна.

Энэ тухай хатагтай Жеймс “Бие даан мөрдөн байцаалт явуулсны эцэст захирагч Эндрю Куомо хэд хэдэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, холбооны болон мужийн хүчирхийллийн эсрэг хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ. Мөн Куомог буруу үйлдэл хийж байгаад буруутгасан албан тушаалтанд тэр хариу арга хэмжээ авсан байна” гэж ярьжээ.Гомдол гаргасан эмэгтэйчүүд Куомо тэднийг өвөр дээрээ суулган үнсэж, биед нь зөвшөөрөлгүй хүрч, өөрөөсөө ах, хөгшин хүнтэй бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрөх эсэх талаар асуусан хэмээн ярьсан байна. Тиймээс Куомог ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтыг удирдаж байгаа Жун Ким “Захирагчийнхаа эсрэг үг хэлэхгүй, дуугарахгүй байхыг албан тушаалтнууд байгууллагын соёл гэж үзсэнд үнэхээр их ой гутаж байна” гэжээ.

Харин Эндрю Куомо мэдэгдэлдээ “Хэзээ ч хэн нэгэнд бэлгийн дарамт үзүүлэх байдлаар биед нь хүрсэн зохисгүй  үйлдэл гаргаж байгаагүй гэдгээ шулуухан хэлэхийг хүсч байна. Би одоо 63 настай. Насанд хүрснээсээ хойш өдгөө хүртэл олон нийтийн нүдэнд ил амьдарч байна. Энэ хугацаанд тийм үйлдэл гаргаж байгаагүй. Угаас тийм хүн биш” гэж ярьсан байна. Мужийн Ардчилсан намын сенатууд түүнийг огцрохыг уриалж эхэллээ. Тэд “Нью Йорк мужийн захирагч эмэгтэйчүүдийг хэрхэн дарамталж байсан тухай зарим бодит түүхийг уншлаа. Ерөнхий прокурорын зүгээс ч түүнийг гэм буруутайг нотоллоо” гэв.

Бэлгийн дарамттай холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн цагаас Куомо эрс үгүйсгэж ирсэн. Гэвч саяхан шинээр нийтэлсэн баримтууд түүний нэр хүндийг эрс унагаж, ирэх жилийн сонгуулиар сонгогдох боломжийг бууруулсаар байна. Уг нь тэрбээр Ардчилсан намын нэр хүнд өндөртэй улстөрчдийн нэг байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.5 ПҮРЭВ № 152 (6629)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17