Том мөнгөн дэвсгэрт гаргах хэрэгцээ байгаа юу?

2021-08-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Олон сарын хөл хорионы улмаас ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож экспорт 50 хувиар тасалдсанаар манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Тиймээс эдийн засгаа сэргээхээр Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч байгаа. Жишээлбэл, “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын  цогц төлөвлөгөө” хэрэгжиж эхлээд даруй таван сар өнгөрөв. Гэсэн хэдий ч иргэдийн амьдралд дорвитой нөлөөлсөн эерэг үр дүн гараагүй, инфляц өмнөх оныхоос 2.8 хувиар өсөж 6.6 хувьд хүрчихлээ. Тэгтэл УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалгаа хийхийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөнд үүрэг өгсөн. Түүнчлэн мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашиглахгүй байгаа мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтайг онцолсон юм. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд том мөнгөн дэвсгэртийг гаргах талаар судалгаа хийх үүрэг өгсөн ч яг албан ёсны тушаал, шийдвэр ирээгүй. Хэдэн төгрөгийн дэвсгэрт гарах эсэх тодорхой мэдээлэл гараагүй тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Манай улсын хувьд 1994 онд 5000-ын, 1995 онд 10 мянгын, 2006 онд 20 мянган төгрөгийн дэвсгэртийг хамгийн сүүлд гүйлгээнд оруулж байв. Том мөнгөн дэвсгэрт гаргахад иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж төгрөгийн ханш сулрах сөрөг хүлээлтийг үүсгэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Үүний хажуугаар иргэд өдөр тутамдаа бэлэн мөнгө хэрэглэх нь багасаж цахимаар төлбөр тооцоогоо хийдэг болсон энэ үед шинэ мөнгөн дэвсгэрт гаргах хэрэгцээ бага баймаар. Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдал таагүй, төгрөгийн ханш суларсаар байгаа энэ үед том мөнгөн дэвсгэрт шинээр гаргах нь зөв эсэхийг мэргэжилтнүүдийн үгтэй хүргэж байна.

 

Ч.Отгочулуу \Эдийн засагч\: Том мөнгөн дэвсгэрт гаргах нь оновчгүй зохицуулалт

-Манай улс хоёр жил дараалан сонгууль хийж бэлэн мөнгө тарааснаас инфляц өндөр байгаа. Инфляцийн түвшин өндөр, иргэдийн сарын орлого бага байх тусам төгрөгийн ханш суларна. Том мөнгөн дэвсгэрт гаргах нь одоогийн нөхцөл байдалд шаардлагагүй, буруу зохицуулалт гэж үзэж байна. Иргэд том мөнгөн дэвсгэрт гаргахад төгрөгийн ханш суларч бараа бүтээгдэхүүний үнэ өсөж инфляц гаарсан юм байна гэдэг буруу хүлээлтийг үүсгэдэг. Европт эсрэгээрээ том мөнгөн дэвсгэртүүдийг ашиглахаа больж байгаа. Монголд төдийгүй дэлхийн улс орнууд бэлэн мөнгөнөөс илүү цахимаар төлбөр тооцоогоо хийж байхад шинэ мөнгөн дэвсгэрт шаардлагагүй. Бэлэн мөнгийг ихэвчлэн хууль бус үйл ажиллагаанд ашигладаг. Тиймээс төгрөг тэгтлээ үнэгүйдчихээгүй байхад энэ нь оновчгүй.

 

Б.Эрдэнэбат \МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш\: Том мөнгөн дэвсгэртийн хэрэгцээг хэн гаргаад байгаа нь чухал

-Том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалгаа хийхэд буруудахгүй. Гэхдээ энэ төрлийн судалгааны ач холбогдол тийм ч өндөр биш. Монголчуудын сарын дундаж цалин 945 мянган төгрөг. Үүнийг хамгийн том мөнгөн дэвсгэртээр авлаа гэж үзэхэд 47 ширхэг 20 мянгатын дэвсгэрээр авна. Америкийн дундаж цалин 3460 ам.доллар байдаг гэж үзвэл 34 ширхэг 100 долларын дэвсгэртээр авна. Ингээд өндөр хөгжилтэй орнуудынхтай харьцуулж үзэхэд ширхэгийн хувьд боломжийн гэж үздэг. Иргэд цалингаа хамгийн том дэвсгэртээр авахад хэтэрхий олон ширхэг болоход том мөнгөн дэвсгэрт гаргаж болно. Гэхдээ одоо иргэд бүх төрлийн төлбөрийг дижитал хэлбэрээр төлдөг болсон тул том мөнгөн дэвсгэрт шинээр гаргах шаардлагагүй. Банкны секторт итгэхээ больсон хүн мөнгөө том мөнгөн дэвсгэртээр хадгалахыг хүсдэг. Тэгэхээр том мөнгөн дэвсгэртийн хэрэгцээг хэн гаргаад байгаа нь чухал. Том мөнгөн дэвсгэртийг эдийн засагт гаргахад иргэд инфляцийг төр хянаж чадахаа больж төгрөг үнэгүйдлээ гэсэн сөрөг хүлээлт үүсгэдэг.

 

Г.Батзориг “Том мөнгөн дэвсгэрт гаргахад жижиглэнгийн үнэ бүхэл рүү шилждэг”

\Мандал санхүүгийн нэгдлийн ерөнхий эдийн засагч\

 -Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хүнээр жишээлбэл “сэхээнд” байгаа гэж үзэж болно. Гадаад сектор талаас эхний хагас жилд 18 сая тонн экспорт гаргадаг байсан бол одоо үүний талыг экспортод гаргаж байна. Олон улсад зэс, нүүрсний үнэ өссөн ч бид боломжийг ашиглаж чадаагүй. Энэ мэтээр олон үзүүлэлтүүд сөрөг гарч байгаа учраас засгийн газар чадавхиа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Том мөнгөн дэвсгэртийг мөнгөний хөрвөх чадвар суларч гүйлгээнд ашиглагдахгүй болсон нөхцөлд гаргаж ирдэг. Гэхдээ одоо бол тэр үе нь биш. Том мөнгөн дэвсгэрт гаргах нь эдийн засагт мөнгө нийлүүлж байгаа гэх буруу ойлголт өгч иргэдэд үнэ өсөх сөрөг хүлээлтийг үүсгэдэг. Жишээлбэл, жижиглэнгийн үнэ бүхлээр тогтож үнэ өсөх хандлага ажиглагддаг. Үнийн өсөлт, нийгмийн сэтгэл зүй, эдийн засаг харьцангуй тогтвортой байх үед том мөнгөн дэвсгэртийг нийлүүлэх хэрэгтэй. Том мөнгөн дэвсгэрт гаргахад иргэдийн сөрөг хүлээлтийн улмаас иргэд төгрөгт итгэхээ байж хадгаламжаа долларт шилжүүлж эхэлдэг. Ингэхээр банкуудын нийт хадгаламжийн ихэнхийг доллар эзэлэхэд Монголбанкны банкуудаар дамжуулж эдийн засгийн хянах, бодлогын хүүгээ явуулж чадахгүйд хүрдэг.  Тиймээс инфляц өндөр байгаа энэ үед том мөнгөн дэвсгэртийг гаргах нь тохиромжгүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.5 ПҮРЭВ № 152 (6629)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

19 цаг 45 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

19 цаг 45 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

19 цаг 45 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

19 цаг 45 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

19 цаг 45 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

19 цаг 45 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

19 цаг 45 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

19 цаг 45 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

19 цаг 45 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

19 цаг 45 мин