Талибан бүлэглэл Афганистаны том хотуудыг эзлэхээр зэхэж байна

2021-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаниас цэргүүдээ есдүгээр сарын 11 гэхэд гаргахаар төлөвлөж байгаагаа дөрөвдүгээр сард мэдэгдэж байв.Дональд Трампын засаг захиргаа, “Талибан” хөдөлгөөний хооронд байгуулсан хэлэлцээрт 2021 оны тавдугаар сар гэхэд цэргүүдээ гаргана хэмээн тусгасан. Гэвч тавдугаар сарын 1 гэхэд цэргүүдээ татах нь тийм амар биш учир есдүгээр сарын 11-нийг 2001 оны Дэлхийн худалдааны төвд болсон террорист халдлагын 20 жилийн ойтой давхцуулан Жо Байден сонгосон юм.

Гэвч Байдены мэдэгдлээс хойш Талибан бүлэглэлийн ноёрхол улам эрчээ авч, орон нутгуудад ээлж дараалан хяналтаа тогтоож эхэллээ. Одоогийн байдлаар тэд Афганистаны нийт нутаг дэвсгэрийн тал хувийг, тэр дундаа Иран, Пакистантай хиллэдэг хилийн чухал зурвасыг эзлээд байна. Ийн орон нутгуудад эрх мэдлээ тогтоосон тус бүлэглэл томоохон хотууд руу дайрч эхэлжээ.

Тодруулбал,Афганистан улсын Херат, Лашкар Гах, Кандахар хотуудад Засгийн газрын цэргүүд болон “Талибан” бүлэглэлийн хооронд ням гарагт зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Афганистан, АНУ-ын нисэх хүчин хамтран “Талибан” бүлэглэлийн байрыг агаараас цохиж, хэдэн арван зэвсэгт этгээдийг устгасан  байна. АНУ, Их Британийн цөөнгүй цэрэг амь эрсдээд буй Хелманд мужийн төв Лашкар Гах хотод байдал тогтворгүй байна. Хот бүхэлдээ “Талибан” бүлэглэлийн мэдэлд шилжих эрсдэлтэй байгаа аж.

2001 оны арванэгдүгээр сард АНУ-ын арми, НАТО болон бусад холбоотнууд Афганистаны тухайн үеийн Засгийн газрыг бүрдүүлж байсан талибанчуудаас эрх мэдлийг нь булаан авч байв. Учир нь тус бүлэглэлийг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан “Аль-Кайда” бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладен болон бусад гишүүдийг орогнуулж байна гэж буруутгасан юм. Ийн Афганистаны шинэ газрыг байгуулахад олон улсаас хэдэн тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж, олон ч сургалт зохион байгуулж байсан ч “Талибан” бүлэглэл эргэн хүчээ авсан нь энэ юм.

Эх сурвалж:BBC

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 56 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 57 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17