Ширээний теннисний спортод Хятадын ноёрхол үргэлжилсээр...

2021-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Э. ЛХАГВАСҮРЭН ( ОУХМ)  Ширээний теннис олимпийн төрөлд багтсан" Сеул- 1988" зуны олимпоос  хойшхи 33 жилийн хугацаанд  32 алтан медалийн  28-ийг  нь БНХАУ-ын тамирчид "өвөртөлсөн" байдаг. Тэгвэл энэ удаад ч гэсэн  Хятад улсын  эрэгтэй, эмэгтэй теннисчид ганцаарчилсан төрөлд өөр хоорондоо финалдлаа.

Хятадын хоёр  теннисчин өөр хоорондоо олимпийн алтан медалийн төлөө өрсөлдсөн нь тав дахь удаагийнх болон  тэмдэглэгдлээ.
Үнэндээ, ширээний теннисний ертөнцөд  Ма Лонг – Фан Зэнг Дон нар Токио-2020 зуны олимпийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө тоглохоор шалгарсан нь тийм ч сонин зүйл биш байлаа. Харин Фан Зэнг  Доныг  аварга болно гэсэн мэргэжилтнүүдийн таамгыг Ма Лонг эвдсэн нь сонирхон хачирхах зүйл боллоо.  Дэлхийн дээд  рекордыг эзэмшигч Ма Лонгийн хувьд амжилт нь уруудаж, бүдгэрч   яваа тамирчин  бол, Фан Зэнг Доны хувьд өгсөж,  улам гэрэлтэж буй  тамирчин  гэдгээрээ ялгаатай байсан. Гэтэл сүүлчийн Олимпдоо зодоглосон  Ма Лонг хүчирхэг Фан Зэнг Доныг "нурааж", бүх таамгыг эвдэж чадлаа. Тэрбээр Токио-2020 зуны олимпод түрүүлснээр  олимпийн ганцаарчилсан төрлийн бүх цаг үеийн  хос алтан медальтай анхны эрэгтэй теннисчин боллоо. Олимп, дэлхийн аварга Ян Ове Валднер /Швед / Ма Лонг нарын хэн  нь бүх цаг үеийн хамгийн шилдэг теннисчин вэ? гэдэг  маргааныг  ч  Ма Лонг эцэслэн зогсоолоо. Олимпийн ганцаарчилсан төрөлд 2 , багийн төрөлд 2 , Дэлхийн аваргын 3, Дэлхийн цомын 2, Азийн аварга, Азийн наадам гээд бүхий л том тэмцээнд түрүүлсэн амжилтаараа тэр дэлхийн дээд амжилтыг ахиуллаа. Тамирчин хүн хүрсэн амжилтандаа ханаж болдоггүй гэдгийг харуулсан, хүсвэл ямар ч амжилтанд хүрч болно гэдгийг үзүүлж олон хүмүүст урам зориг өгсөн тоглолтыг үзүүллээ.  Фан Зэнг Доны  хувьд нас залуу, БНХАУ-ын ирээдүй болсон тамирчин. Энэ удаа мөнгөн медаль авсан түүнд дахиад ч хоёр байтугай  Олимпод оролцох боломж бий.  Алсдаа, нутаг нэгт Ма Лонг "ахынхаа" рекордыг ч  эвдэхийг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: control.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 11 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17