“NBA-ийн талаар Идэр-Ууганы хэлсэн болгон үнэн юм шиг байлаа”

2021-07-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

NBA-ийн шууд дамжуулалтын эрхийг Монголд авч ирсэн.Спортын олон сонирхолтой нэвтрүүлэг болон сэтгэлд хоногшсон тайлбараараа олон мянган хүүхэд залууст сагсан бөмбөгийн спортыг таниулсан “NBA TALK” нэвтрүүлгийн ерөнхий продюссер, тайлбарлагч Г.Идэр-Уугантай ярилцлаа

 

-Хэзээнээс шууд дамжуулалтын тайлбарыг хийж эхлэсэн бэ.Анхны тайлбар дээрээ сандарч байв уу?

 -Шууд тоглолтын тайлбарыг анх хэзээ хийснээ сайн санахгүй байна.Бид анхны шууд дамжуулалтын эрхээ 2010 онд авсан.Түүнээс  өмнө “хулгайгаар” “Бүх од”-ын тоглолтыг тайлбарлаж байсан.

-Тухайн үед хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

-2006 оноос “NBA TAlK” нэвтрүүлгээ хийгээд эхэлчихсэн  нь үзэгчдэд тодорхой хэмжээнд хүрсэн байсан болохоор таатай хүлээж авсан гэж боддог.Тухайн үед NBA-ийн талаар Идэр-Ууганы хэлсэн болгон үнэн юм шиг байлаа /инээв/.Одооных шиг мэтгэлцэж шүүмжилдэг хүн байдаггүй байж.Гэхдээ энэ мэтгэлцэж шүүмжлэх нь ирээдүйдээ эерэг нөлөөтэй авууштай сайхан зүйл.

-Тайлбарлагч болох мөрөөдөлтэй, тайлбар хийх гэж байгаа залууст зөвлөгөө өгөөч.Ямар ур чадвартай байх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд гадаад хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй.Ингэснээр мэдээллийг олон эх сурвалжаар авах боломж үүснэ.Мөн шууд дамжуулалтаар цаанаас ирж байгаа тайлбарыг орчуулж хэлэх, түүн дээрээ анализ хийж ярих зэрэг давуу талтай.Мэдээж эфирээр гардаг хүний хувьд гадаад үзэмжиндээ анхаарах ёстой.Хэл зүй болон үг зүйн хувьд асуудалгүй байх хэрэгтэй.Хамгийн чухал нь мэдрэмж.Тоглолтын үйл явц , өрнөлийг мэдрэх , түүнийг урьдчилж харж үзэгчдийг хөтлөх нь чухал ур чадвар.Хөтлөх гэдэг чинь хөтөлж явна гэсэн үг шүү дээ. Чиглүүлэх үүрэгтэй.

-Ш.Энхийн-Од саяхан  их сургуулийн урилга авлаа.  NBA-д ороход хэр ойртож байна  вэ?

-Монголчууд NBA-д ойртохын тулд  эхлээд NCAA-д орох ёстой.Ш.Энхийн-Одын хувьд NCAA-ийн нэгдүгээр дивизоны урилга авлаа.Түүнд урилга өгсөн “Ратгерс” их сургууль нь 100 жилийн түүхтэй спортын түүх арвинтай том сургууль. Сүүлийн хорь орчим жилийн хугацаанд сагсан бөмбөгийн амжилт нь буурсан, NBA-д элссэн тоглогч цөөн. Гэхдээ өнгөрсөн жил “NCAA”-ийн хасагдах шатанд шалгарсан , эргэн коллежийн лигийн шилдэг болохын төлөө хичээж байгаа.

- Манай олон залуучууд NBA-г мөрөөддөг. NCAA-д орохын тулд заавал АНУ-д ахлах сургуульд суралцах ёстой юу?

-NCAA-д орохын тулд Америкийн их сургуулийн системээр л явах шаардлагатай.Монголоос шууд нэгдүгээр дивизоны тэтгэлэг авна гэдэг боломж маш бага. Америкийн ахлах сургууль болон бусад олон улсын  сургуульд сурч байж коллежийн багийн дасгалжуулагч скаутуудын хараанд өртөж  тэтгэлэгт хамрагдана. Тэтгэлэггүйгээр NCAA-д орно гэдэг боломжгүй.

-Сагсан бөмбөг хувьсан өөрчлөгдөж байдаг.NBA-ийн дараагийн арван жилийг хэрхэн төсөөлж байна.Тоглолтын арга барилын хувьд хэрхэн өөрчлөгдөх бол?

-NBA-д сүүлийн 2-3 жил олон улсын тоглогчид ноёлж байгаа.Энэ нь цаашдаа улам  ихэсч лиг илүү их даяарчлагдана гэж харж байна.Сагсан бөмбөгийн арга барил маш их өөрчлөгдөж хамгаалалт биш довтолгоо зонхилж өндөр оноо авдаг болсон.Холын зайн шидэлт нэмэгдэж , дамжуулалт багассан нь будагтай талбайн оноо авалт цөөрч багууд илүү жижиг бүрэлдэхүүнтэй тоглоход хүргэсэн.Ингэснээр нэг тоглогч олон байрлалд тоглох боломж үүсч байна.Сагсан бөмбөгийн хувьсал нь түүнийг үзэхэд үзэгчдэд илүү сонирхолтой үзүүштэй болгосон. Харин тайлбарлагч бидэнд ажлаа хийхэд хүндрэлтэй болсон.Өмнөх шигээ таамаг дэвшүүлэх анализ хийх боломжгүй болоод байна.

-Та “NBA TALK” “FOOTBALL TALK” “MOVIE TALK” гээд олон нэвтрүүлгийг санаачилсан.Дараагийн “TALK” юуны тухай байх вэ?

-“GAME TALK” гээд нэрлэсэн цахим спортын талаар ярьдаг нэвтрүүлгийг санаачилж эхлүүлэх гэж байгаа.Хэрвээ хөл хорио тавигдаагүй бол бид төслөө эхлүүлэх байсан.Цахим спортын салбар маш хурдацтай хөгжиж байна. Манай Монголын баг тамирчид  олон улсад гарсан.Эргэлдэж буй санхүүгийн хэмжээ маш их.Олон улсын их сургуулиуд хүртэл е-спортын ангитай болсон. Тэгэхээр бид энэ салбар руу орохоос аргагүй.Би том хүүгээ энэ спортоор хичээллэхэд нь дэмжиж тусалж ойлгохыг хичээж байгаа.

Мөн  “MUSIC TALK” гэдэг нэвтрүүлэг хийх санаа байна. Өөрөө заавал гарах шаардлагагүй, мэддэг хүмүүс нь яриад продьюссер хийгээд явж болно.

-Үндэсний спортынхоо талаар нэвтрүүлэг болон бусад зүйл хийх бодол байдаг уу?

-Би 1990-ээд оныхны  адил үндэсний бөх, хурдан морь сумогоо үзэж өссөн. Намайг үндэсний бөхийн талаар ярьж, бичихээр хүмүүс хүлээж авдаггүй. Чихэнд нь наалддаггүй юм шиг байна лээ.

“SPS” телевиз үндэсний бөхийн холбоотой хамтарч  бөхийн барилдааныг шууд дамжуулж байгаа.Шууд дамжуулалтын үеэр статистик тоон үзүүүлэлтүүдийг гаргадаг.Үүнийг  би анх санаачилж эхлүүлсэн. Үндэсний спортыг америкийн спортуудын адил статистиктай холбож хөгжүүлэх ёстой гэж хардаг. Тоо баримт, сайн мэдээлэлгүй учраас хүүхэд залуучууд үндэсний спортыг спорт гэж харахгүй байна.Үндэсний бөхөө эхлээд спорт болгох хэрэгтэй.Дараа нь хөгжүүлэх ёстой.Тэгэхийн тулд статитистик тоо баримт болон олон зүйлс шаардлагатай.Үндэсний спортоо хөгжүүлэх нь ямар ч Монгол хүний  хүсэл мөрөөдөл байдгийн адил миний хувьд ч спортын хэмжээнд хүргэхийг зорьдог.

-Та бүхэн олон контент нэвтрүүлэг бүтээж байгаа.Контент бүтээхэд юу шаардагддаг , юуг анхаарах ёстой вэ?

-Контент гэдэг үг их газар авч байна. Юу гэж нэрлэхээ мэдэхгүй болохоор контент гэдэг нэр өгөөд байх шиг. Миний хувьд телевизийн нэвтрүүлэг хийдэг хүн.Телевизийн нэвтрүүлэг хийхийн тулд телевизийн стандарт  баримтлах ёстой. Хамгийн чухал нь ивээн  тэтгэгч, санхүү сайн байвал нэвтрүүлгийн баг  бүрдэж чанартай нэвтрүүлэг болно. Нэвтрүүлэг чанартай бол дамжуулж буй телевиздээ ашигтай болж хамтран ажиллах боломжтой.Урт хугацаанд нэвтрүүлгээ хийхийн тулд санхүүжилтээ шийдэх нь хамгийн  чухал.Дараагийн анхаарах зүйл нь хийц. Одоогийн нэвтрүүлгүүдийн хувьд илүү уран сайхны  байх ёстой болж байгаа.Нэг нь асуулт тавьж нөгөө нь хариулах биш , хоорондоо мэтгэлцэж , шүүмжилж бас маазрах хэрэгтэй.Энэ нь үзэгчдийг илүү татаж байна.

-Монголд ивээн тэтгэгч олоход хүндрэлтэй юу?

-Маш хэцүү. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт ивээн тэтгэгч олно гэдэг нь их өрсөлдөөнтэй.Монголд телевизийн нэвтрүүлэг, төслийг их хэмжээний мөнгөөр тэтгэж чадах 20 хүрэхгүй компани л байдаг. Эдгээр  компани дээр 100 гаруй телевизийн 200 орчим нэвтрүүлэг өрсөлддөг. Маш сайн төсөлтэй бол ивээн тэтгэгч олж нэвтрүүлгээ хийж чадна. Тэгэхээр телевизийн маркетингийн ажил маш хэцүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.30 БААСАН № 148 (6625)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин