Хөшигийн хөндийд 34000 айлын орон сууцны хороолол сүндэрлэнэ

2021-07-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ЯЛГУУН

 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд  “Шинэ Зуунмод”, “Майдар” шинэ дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх цогц зорилтуудыг дэвшүүлсэн.

Энэ бодлогын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд шаардлагатай 19390.4 га газрыг Газрын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.13-д заасны дагуу улсын тусгай хэрэгцээнд авахаар газар зохион байгуулалтын ажил хийж байна. Энэ талаар Барилгын хөгжлийн төвийн тэргүүн  дэд  дарга О.Одбаяр “Хөшигийн хөндий орчмын нэгдсэн төлөвлөлтийг хийх гол шалтгаан нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал баригдсантай холбоотой. Үүнд 12 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авч нийт 34 мянган айлын орон сууцны хороолол баригдахаар батлагдсан.  Нисэх онгоцны буудал баригдаж байгаа учраас “Шинэ Зуунмод” хотыг дайрсан Ази-Европыг холбосон хурдны зам тавигдаж тээвэр логистикийн том төвийг бий болгохоор төлөвлөсөн. Эхний ээлжинд төлөвлөгөөний дагуу тээвэр логистикийн төвийг 2000 орчим га байхаар тооцсон. Мөн ажлын байрны хангамжийг холбосон үйлдвэр технологийн парк, худалдаа үйлчилгээний том төвүүдийг байгуулахаар төлөвлөсөн байгаа.

Хөшигийн хөндий орчмыг нийт 150 мянга орчим хүн амтай дагуул хот байхаар төлөвлөлт гарсан. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлал, эдийн засгийн тусгай төв байгуулах юм. Энэ ерөнхий төлөвлөгөөтэй холбогдуулан Төв аймгийн Сэргэлэн сумыг дагуул хотуудыг холбох эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээр хангах төв болгохоор төлөвлөөд байна” гэв.

Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр “Энэ бүсэд 3173 иргэн, ААН байгууллага газар эзэмшиж, ашиглаж, өмчилж байна.

Засгийн газрын 2017 оны тогтоолоор Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор газрыг нөхөн олговортойгоор солих, хууль бус газар олголтуудыг цуцлах арга хэмжээ явагдах юм. Эхний ээлжинд 76 иргэн, ААН байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг цуцлахаар бэлтгэл ажил хангагдсан.

Тиймээс Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн суманд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, ААН байгууллагуудын сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-д заасны дагуу өнөөдрөөс буюу 2021 оны долдугаар  сарын 29-нөөс наймдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд явуулна. Тиймээс тус байршилд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарыг тогтоосон хугацаанд  Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, холбогдох тайлбар, саналаа гаргахыг хүсч байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.30 БААСАН № 148 (6625)

 

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд цахим орчинд орохыг хуулиар хориглоно

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд цахим орчинд орохыг хориглох хуультай болно

14 цаг 51 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ

15 цаг 19 мин
Стратегийн орд “энд”, үүсмэл орд “тэнд” шүү

Ордууд тойрсон улс төр бизнесийнхний зөрчил он дамнаад үргэлжилж байна.

23 цаг 7 мин
Лу.Гантөмөрийг “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” НҮТББ-аас гаргасан уу

“АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” НҮТББ-ын тэргүүн Т.Хасбаатар өчигдөр хэвлэл

23 цаг 7 мин
“Ухаахудаг”-ийн будилааны эзнээр АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан тодров уу?!

Стратегийн Тавантолгой орд Үндэсний баялгийн санд үр өгөөжөө өгөх хуультай.

23 цаг 7 мин
АН-ын гишүүд Шинэ Зеланд улсаас туршлага судалж байна

АН-ын гишүүд Шинэ Зеланд улсад ажиллаж байна

Уржигдар 10 цаг 01 мин
Хөгжлийн банкны хэргийн шүүхийн шийдвэрийг албажуулжээ

Хөгжлийн банкны хэргийн шүүхийн шийдвэрийг албажуулжээ

Уржигдар 09 цаг 56 мин
Байгаль орчны салбарын 10 журмыг хүчингүй болгожээ

Байгаль орчны салбарын 10 журмыг хүчингүй болгожээ

Уржигдар 09 цаг 51 мин
Хилийн боомтын менежментийг хувийн хэвшилд хариуцуулна

Хилийн боомтын менежментийг хувийн хэвшилд хариуцуулна

Уржигдар 09 цаг 44 мин
С.Эрдэнэ: Тавантолгойн өрөм, сорыг 4-5-хан гэр бүл өмчилж, үлдсэнийг нь монголчууд хувааж хүртэх юм байна л даа

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчи

Уржигдар 06 цаг 00 мин