Стратегийн орд “энд”, үүсмэл орд “тэнд” шүү

2025-02-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Ордууд тойрсон улс төр бизнесийнхний зөрчил он дамнаад үргэлжилж байна. Үүний учир шалтгаан нь Тавантолгойн ордтой, тодруулбал, Гашуунсухайт-Ганцмодны хил холболттой холбогдоно. Энэ холболтын гэрээнд Засгийн газрын сайд нар өнөөдөр Хятадын Харбинд гарын үсэг зурна. Ингэснээр энэ “үл ойлголцол” дуусах уу.

Уг нь хуульд зааснаар, төр хийгээд орд эзэмшигчид хоорондоо ингэтэл зөрчилдөх хэрэггүй л санж.

УИХ-аас Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 6.2-т “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээх өөрчлөлтийг хийсэн.

Үүнийг хэрэгжүүлэх зорилго бүхий Үндэсний баялгийн сангийн хуулийг 2024 оны дөрөвдүгээр сард баталж гаргасан. Тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Үндэсний баялгийн сангийн гол эх үүсвэр нь стратегийн ордууд байхаар хуульчилсан байдаг.

Үндсэн хууль болоод Үндэсний баялгийн сангийн тухай хуульд ийм тодорхой заажээ. Гэсэн атал асар зөрүүтэй, цуурхал ч байж болох хоёр ойлголт нийгэмд түгээд байна.

Нэгдүгээрт, “Нөөц ихтэй бүх ордыг Үндэсний баялгийн санд авах юм байна”, хоёрдугаарт, “Үндэсний баялгийн санд үүсмэл ордуудыг ч хураана” гээд байгаа юм.

Гэтэл, Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн хуульд, “Зөвхөн стратегийн ордууд хамаарах” тухай л заасан. Ингэхээр УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд “нэрлэсэн” 15, сүүлд 2015 онд нэмсэн нэг, нийтдээ 16 ордын тухай яригдаж таарна. Түүнчлэн тэдгээртэй холбоотой үүсмэл ордууд энд хамаарахгүй юм байна.

Учир юу гэвэл, стратегийн орд, үүсмэл орд хоёр шал тусдаа хоёр ойлголт юм. Стратегийн орд гэдэг бол жилд Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Харин үүсмэл орд нь уурхай ашиглах явцад гарч байгаа бүтээгдэхүүнээс үүсдэг. Тэгээд бас тусдаа хуулиар зохицуулагддаг.

Ер нь бол, олборлолтын явцад ашиглах боломжгүй нөөцийг ирээдүйд ашиглах боломжтой байхаар овоолго үүсгэж, уурхайн эдэлбэр газарт үлдээн, хүдрийг баяжуулах явцад гарах завсрын бүтээгдэхүүн, хаягдлыг тусад нь хадгалдаг. Эдгээрийг ирээдүйд ашиглах боломжтой тул уурхайн нөхөн сэргээлт бүрэн хийлгүй үлдээснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иймд уурхайн дэргэд үүссэн овоолгыг дахин ашиглах зорилгоор 2016 онд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүсмэл орд ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуульд 2016, 2023 онуудад тус хуульд өөрчлөлт оруулж шийдсэн. Тухайлбал, уг хуулийн 4.1.27-д “Үүсмэл орд гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг хэлнэ” гэж оруулсан. Мөн 4.1.28-д “Үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийг хэлнэ” гэж заасан. Энэ хуулийн дагуу манай улсад нийтдээ 31 үүсмэл орд байдгаас 25 нь алтны үүсмэл орд “үүсээд” байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх стратегийн орд “эндэх”, үүсмэл орд “тэндэх” асуудал гэсэн үг.

Үүнийг энгийнээр хэлэхэд, стратегийн ордоос олборлоод борлуулсан орлого Үндэсний баялгийн санд орно. Харин тэр борлуулалтад тэнцэлгүй, ялгаад орхисон хүдэр, овоолго нь үүсмэл орд болно. Товчхондоо, ийм учиртай.

Түүнээс гадна, “Том орд бүрийг толгой дараалан хураана” гээд байгаа дээр ч Үндэсний баялгийн сангийн эх үүсвэр болох ордууд нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, бас УИХ-ын тогтоолоор зарласан ордуудын хүрээнд л яригдах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 30 (7526)

 

“Ухаахудаг”-ийн хууль бус “Тагнуулын газар” илэрсэн гэв үү

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төр

3 цаг 0 мин
Туулын эрэг дэх “түрээсийн байр”-наас улстөрчид, “нөлөөлөгч” нар нүүж байна

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн.

3 цаг 0 мин
“Эрдэнэт”, “Оюу толгой” компаниудын эрчим хүчний тоног төхөөрөмжийн тендерт “шахаа” орсон уу?

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэ

3 цаг 0 мин
Ухаахудагийн хувьцааны наймаа бартераар хийгдсэн үү

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төрийн э

3 цаг 0 мин
Улс дотор Ухаахудаг гэдэг “улс” байсан юм уу?!

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төрийн эрх м

3 цаг 0 мин
Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна

УНТЭ-Гастроэнтерологийн төвийн их эмч, АУ-ны доктор  Б.Болормаатай ярилцлаа.

3 цаг 0 мин
"CU" компанийн урилга, зардлаар БНСУ-д аялсан гэх төрийн алба хаагчдын нэрс ил боллоо

"CU" компанийн урилга, зардлаар БНСУ-д аялсан гэх төрийн алба хаагчдын нэрс ил боллоо

16 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнийн дараагийн алхам юу байх вэ?

Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын асуудал өнгөрсөн 2024 оны сүүлч хавиас эхлээд

Өчигдөр 06 цаг 00 мин
Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв

Удахгүй цагаан сар болно. Урь орно. Утаагаа мартана, хэдүүлээ. Өвөл ирэхгүй юм шиг хэдэн сар явна.

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хэн, хэн зөвлөдөг вэ?

УИХ ямар хууль хэлэлцэх, боловсруулах, улс орны асуудалд хэрхэн хандах гээд па

Уржигдар 15 цаг 25 мин