П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд цахим орчинд орохыг хуулиар хориглоно

2025-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Боловсролын сайд П.Наранбаяр 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчинд орохыг хориглох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсгийг сайдын зөвлөх Д.Гантулгаар ахлуулсан бөгөөд хуулийн төсөл боловсруулах судалгааны ажлыг хийх юм.

Харин тусдаа хууль гарах уу, Хүүхдийн эрхийг хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу гэдгийг нийгмийн бүлгүүдтэй ярилцан шийдвэрлэх юм байна. Ямартаа ч тус хуулийг Засгийн газраас өргөн барих аж. Нийгмийн бүлгүүдтэй зөвшилцөлд хүрсний дараа хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

Боловсролын сайд П.Наранбаяр “Австрали улс цахим орчинд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглосон хууль баталсан. Энэ хуулийг судлах, үр нөлөөг нягтлах, Монгол Улсад олон нийтийн сүлжээд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглох асуудлыг судлах юм. Энэ асуудлыг нийгмээрээ хэлэлцэж шийдвэр гаргах нь зүйтэй. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүхий л нийгмийн бүлгүүдтэй ярилцана. Гэхдээ үр дүнд хүрэх ёстой.

2020 онд хийсэн цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын суурь судалгаагаар эцэг эхчүүдийн 90 гаруй хувь нь хүүхдүүд цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэсэн хариулт өгчээ. Харин хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчинд ямар нэгэн халдлагад өртсөн, 60 хувь нь эцэг эхдээ хэлээгүй гэжээ. Тиймээс цахим орчноос хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17