Э.Дэлгэрзаяа: Толгой огцом эргэж тэнцвэр алдагдах нь чихний өвчлөлөөс шалтгаалдаг

2021-07-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ЯЛГУУН

 

Толгой огцом эргэж тэнцвэр алдагдах шинж түгээмэл тохиолддог. Энэ талаар ЭМЖЖ эмнэлэгийн  Чих, хамар, хоолой,  тэнцвэрийн эмч Э. Дэлгэрзаяатай ярилцлаа.

 

-Толгой огцом эргэж тэнцвэр алдагдах шинж түгээмэл байдаг. Энэ юутай холбоотой вэ?

-Дотор чихний эмгэгээс болж толгой эргэж тэнцвэр алдагдах шинж тэмдэг илэрдэг.  Чих нь гадна, дунд, дотор гэсэн гурван янз. Дотор чихэнд тэнцвэрийн гурван талт цагариг, үүдэвч, дун сонсголын эрхтэн орж байдаг. Энэ дотор чихэнд ямар нэгэн асуудал үүссэнээс болоод тухайн хүний тэнцвэр алдагдаж, өвчлөл үүсгэж байвал энэ нь чих, хамар, хоолойтой холбоотой гэж ойлгож болно. Мэдрэлийн болон зүрх судасны талаас хэвийн гэвэл энэ нь дотор чихний гаралтай тэнцвэр алдалт байж болно.

 Дотор чихний шалтгаантай тэнцвэр алдах эмгэг нь дэлхийд 30-аад жилийн түүхтэй харьцангуй шинэ төрлийн  өвчлөл юм.  Монголд 2016 оноос хойш Тэнцвэрийн лабораторийг “ЭМЖЖ” Эмнэлгийн төв байранд байгуулснаар  энэ чиглэлийн эмгэг оношилгоо, судалгааг хийж эхэлсэн. Голлох гурван төрлийн багаж болон бусад туслах багаж төхөөрөмжийн тусламжтай оношилж шинжилгээний хариу хурдан хугацаанд гардаг.

-Толгой огцом эргэх нь голдуу ямар шинж тэмдэгээр илэрч болох вэ?

-Энэ төрлийн өвчний шинж тэмдэг нь газар хөдөлж байгаа юм шиг толгой гэнэт хүчтэй эргэх, бөөлжих, тэнцвэрээ алдсанаар явж чадахгүйд хүрч болно. Үүнээсээ болоод хэд хоног хэвтрийн байдалтай байх зэрэг шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг. Гэхдээ хурц хэлбэрээр илэрдэггүй, тэр болгон элбэг биш, ховор байдаг учир хүмүүс  ямар өвчин болох, хаашаа хандахаа мэдэхгүй мэдрэлийн тасгаар оношлогдохгүй удаан явснаар  хүндрэх шалтгаан үүсдэг. Гэвч энэ нь чих хамар хоолойн дотор чихний өвчин юм.

-Тухайн өвчин ямар шалтгаанаас үүсдэг вэ. Бидний өдөр тутмын буруу хэрэглээтэй холбоотой юу?

-Дотор чихний өвчлөлд толгой эргэх, дотор муухай оргиж бөөлжих, тэнцвэр алдах, сонсгол муудаж чих дүлийрэх үндсэн шинж тэмдэгтэй 60-аад өвчин байдаг. Үүнээс хамгийн түгээмэл тохиолддог нь байршлын  хамааралт, гэнэтийн толгой эргэх өвчин (BPP) юм.

Байршлын  хамааралт, гэнэтийн толгой эргэх өвчин  нь хамгийн элбэг тохиолддог.  Гол шалтгаан нь дотор чихний чулуулаг нь цагираг руугаа орсноос болж үүсдэг. Мөн  огцом хөдлөх, даралт ихсэх, насжилт, үений өвчин болон витамины эрдсийн алдагдлаас болж үүсч болдог. Чихэнд ямар нэгэн зовиур илэрдэггүй. Зөвхөн толгой эргэж тэнцвэр алдагддаг учраас хүмүүс тэр бүр чихний өвчин гэж боддоггүй. Дасгал хөдөлгөөн сайн хийж, эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой. Манай эмнэлэгт жилд 1500 хүн үйлчлүүлж байгаагийн 40-50 хувь нь BPP гэж оношлогддог.  Энэ өвчин нь 40-өөс дээш насныханд  элбэг тохиолдож байна. 

-Дотор чихний өвчнийг тоохгүй, оношилж чадахүй удаан явбал ямар үр дагаварт хүрэх вэ?

-Дотор чихний шалтгаантай тэнцвэр алдагдах өвчнийг эрт оношлуулаагүйгээс болж сонсголд нөлөөлөх аюултай. Ялангуяа ахмад настай болон хөдөө орон нутагт амьдардаг хүмүүст энэ талын мэдээлэл хомс байдаг учир өвчнөө хүндрүүлэх, улмаар сонсгол сэргэхгүй байх эрсдэлтэй. Дээрээс нь чихэнд хортой антибиотик, эмүүд хэрэглэснээс болоод дотор чихний үйл ажиллагаа алдагддаг. Хүчтэй зовиур байхгүй хэдий ч босох үед дайвалзаж, толгой хүчтэй эргэдэг. Энэ нь хүндэрснээр насаараа сонсголгүй болж үлдэх аюултай.

Энэ өвчийн хүнийг механик гэмтэлд хүргэх өндөр эрсдэлтэй. Жишээлбэл, машин барьж явах, зам хөндлөн гарах гэх мэт амьдралын энгийн зүйлсийг хийж байх үед толгой эргэвэл төсөөлөөгүй үр дагаварт хүргэж болно.

-Сэргийлэхийн тулд иргэд юу хийх ёстой вэ?

-Хорт зуршлаас ангид байж, чих, хамар хоолойн өвчтэй бол хүндрүүлэхгүйгээр шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Дээрх шинж тэмдэг үе үе, эсвэл давтамжтай байдлаар илэрч буй бол хугацаа алдалгүй эмчилгээ, оношилгоонд хамрагдахыг зөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.28 ЛХАГВА № 146 (6623)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин