Э.Макрон олимпийн нээлтэд оролцсон их долоогийн цорын ганц удирдагч болов

2021-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы ерөнхий сайд Ёшиде Суга нар энэ бямба гаригт уулзжээ. Тэд уулзалтынхаа үеэр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн Токиод хийсэн энэ уулзалтын дараа хоёр орон   аюулгүй байдлын салбарт хамтран ажиллана гэж дахин мэдэгдсэн байна. Мөн  хамтарсан мэдэгдэлдээ Токиод болж байгаа зуны олимпийг дэлхийн хэмжээнд “COVID-19”-тэй хийж байгаа тэмцлийн  эв нэгдлийн билэг тэмдэг болж байна гэв. Түүнээс гадна цар тахлаас урьдчилан сэргийлэх тариаг  дэлхий нийтэд хүргэхийн тулд үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хамтран хувь нэмрээ оруулахыг дэмжиж байгаагаа онцолсон гэж “Киодо” мэдээлжээ. Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны зүгээс хоёр орны харилцаа онцгой хөгжин сайжирч байгааг сайшаасан байна.  Тэрбээр “Бид  цар тахлын эсрэг тэмцэж байгаа болон нөхөн сэргээх арга хэмжээг хайж байгаа энэ үед талуудын харилцаа хүч чадал юм” гэж ярьжээ. Мөн энэ айлчлалынхаа үеэр  Токиогийн олимпийн нээлтийн ажиллагаанд оролцсон байна. Ингэснээр тэрээр энэ ажиллагаанд оролцсон Их долоогийн цорын ганц удирдагч болжээ. Харин дараагийн олимпийг 2024 онд Францад хийх  юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.26 ДАВАА № 144 (6621)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 24 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17