Испанийн парламент хаан суудлыг шилжүүлэхийг зөвшөөрөв

2014-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Испанийн парламен­тын доод танхим тус улсын хаан Хуан Карлосын хаан ширээгээ хунтайж Фелипед шилжүүлэхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталaсан байна. Хуулийн төслийг эрх баригч Ардын намын болон сөрөг хүчний социалистууд ч дэмжжээ. Парламентын доод танхимын 299 гишүүн хааныг ширээнээс буух хуулийн төслийг дэмжиж, зүүнтэн болон салан тусгаарлах үзэлтэй намын 19 депутат л эсрэг санал өгсөн байна. Хуулийн эсрэг санал өгсөн гишүүд парламентын индэрт “Испанийг Бүгд найрамдах улс болгох талаар бүх нийтийн санал асуулга явуулъя” гэсэн санаачилга гаргажээ.

Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Испани улсын хүн амын талаас илүү хувь нь улс оронд Үндсэн хуульт хаант засаглалыг хадгалан үлдэхийг хүссэн байна. 40 жил гаруй хаан ширээнд заларсан 76 настай Хуан Карлос энэ сарын эхэнд хааны суудлаас татгалзаж, хүүдээ өгөхөө мэдэгдсэн билээ.

1970-аад онд генерал Франкогийн дарангуйллаас хойш Испани улс ардчилсан засаг­лалд шилжихэд нь онцгой үүрэг гүйцэт­гэсэн Хуан Карлосын нэр хүндэд гүнж Кристинагийн авлигын хэрэг муугаар нөлөөлсөн юм. Түүнчлэн хөгшин хааны эрүүл мэнд ч сайн­гүй байгаа. Сүүлийн жи­лүүдэд тэрээр хэд хэдэн удаа мэс засалд оржээ.

Хэрэв хуулийн төслийг парламентын дээд танхим болох Сенатаас дэмжвэл зургадугаар сарын 19-нд 46 настай хунтайж Фелипе VI Филипп нэртэй болж хаан ширээнд сууж, тангараг өргөхөөр төлөвлөжээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 7 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 30 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 39 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 48 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 40 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

9 цаг 58 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 24 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 24 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин