“Кенийн шилдэг боксчныг ялсандаа баяртай байна”

2021-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээний  эрэгттэйчүүдийн 57 кг-ийн жинд Монгол Улсын  гавьяат тамирчин Э.Цэндбаатар эхний тулаанаа хийж ялснаар   боксын тамирчдынхаа ялалтын салхийг хагалсан юм. Түүний өрсөлдөгч  Кенийн ахмад боксчин 38 настай Окот Николас Оконго улсынхаа нэг номерийн боксчин,  Кенийн шигшээ багийн тамирчин, Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Бээжингийн олимпын наадамд оролцож байсан туршлагатай  тамирчин байв. Э.Цэндбаатарын сэтгэгдлийг хүргэе.

-Токиогийн олимпийн рингэнд эхний тулаанаа хийсэн  сэтгэгдлээ хуваалцана уу?

-Эхний тулаан хүнд боллоо.  Хүссэнээрээ тоглож чадаагүй. Багш нар маань  хамгаалалтаа сайн  хийж  тайван  тоглоорой гэсэн. Гэвч бие тавирч өгөхгүй зуураад байсан, гэхдээ  өрсөлдөгчөө ялж чадлаа. Ойрын үед 57 кг-д тоглоогүй, жин хасалгүй удсан нь нөлөөлж байх шиг байна. Дараа дараагийн тоглолтод сайн тоглохыг хичээнэ.

-Өрсөлдөгч өөрөөс чинь  ахмад тамирчин, гэхдээ Бээжингийн олимпод оролцож байсан хашир туршлагатай боксчин гэсэн. Тоглоход хүнд байв уу?

-Тоглоход хүнд байлаа. Олимпод  орон орны шилдэг тамирчид ирсэн. Тийм болохоор өрсөлдөгчид хэзээ ч муу байхгүй шүү дээ. Ямартай ч  Кенийн нэг номерийн тамирчныг ялсандаа баяртай байна.

-Үзэгчгүй танхимд тоглох ямар санагдав?

-Тамирчин хүний хувьд  хөгжөөн дэмжигчдийн уухайг мэдэрч тоглох л хамгийн сайхан санагддаг. Энэ удаа олимпийн заал чимээ аниргүй байгаа нь нэг бодлын амар юм шиг атлаа дүнсийгээд нэг тиймхэн байна.

-Дараагийн учраа Вьетнамын бас л нэг номерийн тамирчин байх. Тоглолтыг нь хэр мэдэх вэ?

-Ерөнхийдөө тоглолтыг нь мэдэж байгаа. Хичээж тоглоно гэж бодож байна.

-Энэ мөчид монголчууддаа хандаж юу хэлэх вэ?

-Олимпод оролцож байгаа баг тамирчдаа дэмжиж, урам зориг өгөөрэй. Цар тахлын үед та бүхнийгээ үзэх, харах зүйлтэй байлгаж, Токиогийн тэнгэр дор бүгд эрч хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа. Бүгд төрийн дууллаа эгшиглүүлэхийн төлөө хичээж байна. Эвтэй байж  цар тахлыг давна  шүү гэж хэлье. Эргээд 28-нд баяртай уулзацгаая, түр баяртай.

Эх сурвалж. www.polit.mn

 

Алгасахгүй үзэгч
За боксын тэмцээний эцэс хүртэл явна шүү, чамайг л харж суугаа шүү. Хичээгээрэй. Бие чинь тавираад ирэхээр цаадуулаа нүдээд өгөөрэй.
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 4 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 4 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18