Токио-2020: Боксчид анхны ялалтаа авлаа

2021-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Олдох 

Монголын боксчдоос  өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга /2018/, Ази тивийн 2021 оны аварга Э.Цэндбаатар 57 кг-ын жинд эхний тулаанаа Кениулсын тамирчин Окоч Николас Оконго-той хийж  3:2 оноогоор  ялалт байгууллаа. 

Э.Цэндбаатарын хувьд ямар ч тамирчинтай таарсан рингэн дээр гараад яаж тоглохоо өөрөө шийдчихдэг. Багш, дасгалжуулагчдын тактикийг бүтээлчээр хэрэгжүүлдэг авьяаслаг боксчин гэлцдэг.  

Тэрээр гурав хоногийн дараа буюу даваа гаригт дараагийн тулаанаа Вьетнамын тамирчинтай хийнэ.  

Боксын тамирчдаас дэлхийн  армийн аварга, Ази тивийн 2021 оны аварга, ҮШБ, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Чинзориг 63 кг-ын жинд эхний тулаанаа маргааш хийнэ. Эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд ҮШБ,  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 28-н эхний тулаанаа  хийнэ. 

“Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хүч, хурд, авхаалж самбаа, оюун ухаан, уг чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн найман жинд 187 тамирчин, эмэгтэйчүүдийн таван жинд 102 тамирчин нийт 13 жинд 289 тамирчин өнөөдрөөс эхлэн ирэх сарын 8-ны өдөр хүртэл нийт 276 тулаан хийж Зуны XXXII олимпын наадмын  алт, мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулах юм. 

Эх сурвалж. Polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 54 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18