Х.ОЮУНБОЛД
Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Э.Лхагвасүрэн эхний даваандаа АНУ-ын энэтхэг гаралтай тамирчин Никил Кумарт 4:1-ээр хожигдон тэмцээнээс хасагдлаа. Тэдний тоглолт 11:2, 11:6, 7:11, 11:5, 11:8 гэсэн дүнтэй өндөрлөсөн юм. Манай хүнийг хожсон 18 настай америк тамирчин 2019 онд Пан Америкийн наадмын багийн төрөлд түрүүлж байв.
Э.Лхагвасүрэн одоо Монгол Улсын хамгийн залуу тамирчин, олимпод анхны ялалтаа байгуулсан Б.Болор-Эрдэнийн хамт холимог хосын төрөлд өрсөлдөнө.
Эх сурвалж: www.polit.mn