Буриад нь Монгол Улстай хил залгаа автозамын хэсгүүдийг шинэчилж байна

2021-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-Зам засварын ажил нь хилийн шалган нэвтрүүлэх боомтын чадварыг нэмэгдүүлнэ-

“Буриадад Монгол Улстай хил залгаа хурдны А-333, А-340 автозамыг шинэчлэх болно” гэж  “Южный Байкал” холбооны замын агентлагийн хэвлэлийн албанаас мэдэгджээ. Энэ нь Монгол Улстай хиллэдэг  Култук-Мондын А-333 хурдны замын 206-210 дугаар замын хэсгүүд, 216-218 дугаар замын хэсгүүд мөн Монгол, Улаан-Үдийн хил Хиагтын А-340 хурдны замын 0-0,194 км замын тухай яригдаж байна гэсэн үг юм. Засвар хийгдэж байгаа автозамын хэсгүүд нь Монди-Ханхын хоёр талт автомашины шалган нэвтрүүлэх пост, ОХУ-ын Монгол улстай хил залгаа Хиагт-Алтанбулагийн олон улсын автомашины шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо байдаг.

А-333 хурдны замын 206-210 км хэсгүүдэд их засварын ажил энэ хавраас эхэлсэн. Мэргэжилтнүүд замын гадаргууг сэтэлж, газар шорооны ажлыг эхлүүлжээ. Ус зайлуулах хоолойг сольж, замын суурийг буталсан чулуу элсний хольцоор хучсан байна.

А-340 хурдны замын 0-0,194 км хэсгийн их засвар ажил долоодугаар сарын дундуур эхэлжээ. Энэ хэсэгт асфальтан хучилт, ус зайлуулах хоолойг бүрэн сольж, доод давхрагын далангийн өргөтгөл, замын хучилтын дээд давхрагын төхөөрөмжийг буталсан чулуун мастик асфальт бетоноор хийх аж.

Түүнчлэн шинээр замын тэмдэг, төмөр хаалт, хэвтээ тэмдэглэгээг зам дээр байрлуулна.

-“Их засварын ажлыг энэ 10 сард дуусгах төлөвлөгөөтэй. Замын эдгээр хэсгүүдийг стандартад нийцүүлсэнээр хоёр ба олон улсын хяналтын цэгүүдийн хөдөлгөөний урсгал, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой болно” гэж “Южный Байкал” холбооны авто замын газрын дарга Радик Фаразутдинов хэлсэн байна.

Засаж байгаа зам дээр зохих замын тэмдгийг урьдчилан суулгасан  байна. Тухайлбал, А-333 хурдны зам дээр хурдны хязгаарыг 40км/цаг, А-340 зам дээр 5км/цаг хүртэл хязгаарлаж байгаа юм.

Эх сурвалж: www.baikal-daily.ru

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 26 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 27 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17