Цар тахлын сорилттой зуны олимпийн таван онцлог

2021-07-23
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Г.МИЧИДМАА

 

Цар тахлаас болж хүн төрөлхтөнг бүтэн жил хүлээлгэсэн “Токио-2020” зуны олимп өнөөдөр эхэлж байна. Эдгээр өдрүүдэд олимпод хүч сорихоор 11 мянга гаруй тамирчин Их наран улсыг зориод буй юм. Энэ мэтээр “Сэтгэлээрээ нэгдэх” уриатай зуны олимп оролцогчдоос эхлээд цар хүрээ өргөн ч пандемикын сорилт, эрсдэл дунд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Нээлтийн өмнөх өдрийн байдлаар олимпийн хотхонд байрласан 75 хүнээс коронавирусын халдвар илрээд байгаа юм. Тиймдээ ч тамирчид зөвхөн олимпийн хотхон, байр гэсэн маршрутаас өөр “хөдөлгөөн” хийх боломжгүйг хатуу анхааруулж буй.

 

БҮТЭН ЖИЛ ХОЙШИЛСОН Ч “ТОКИО- 2020” БРЭНДИНГЭЭ ХЭВЭЭР ХАДГАЛАВ

Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 23-ны 20:00 цагт (Японы цагаар) Токиогийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

“Токио-2020” олимпийн наадам анхны хойшлогдсон олимп гэдгээрээ онцлогтой.  Хэдийгээр уг наадам 2021 онд зохиогдох гэж байгаа боловч “Токио- 2020” нэрээ хэвээр авч үлдлээ. Мөн “Токио- 2020”-ын бусад бүх брэндинг болох  тэмдэгт, график, бэлэг дурсгал, өмсгөл, тэр бүү хэл “Токио 2020” гэсэн медалиуд хэвээр хадгалагдаж байна.  

Цар тахал олимпийн хуваарийг хойшлуулахаас өмнө, тасалбар өндөр эрэлттэй, олоход бэрх байсан. Өнгөрсөн жил зохион байгуулагчид олимпод зориулж 7.8 сая тасалбар худалдаанд гаргасан боловч эрэлт нь үүнээс 10 дахин их байсан гэжээ.

 

“ҮЗЭГЧГҮЙ” БОЛОХ Ч “ОНЦГОЙ КВОТТОЙ” 10000 ГИШҮҮН БИЙ 

Энэ сарын эхээр Токио хот бүх нийтийн онцгой байдалд шилжсэнтэй холбогдуулан Олимпийн комисс ямар ч орны үзэгчдийг нэвтрүүлэхгүй байхаар шийдсэн. Гэхдээ энэ нь цэнгэлдэх хүрээлэн хоосон байна гэсэн үг биш. Японы үндэсний сонин Асахи Шимбуны мэдэгдсэнээр, Олон улсын олимпийн комисс, дипломатууд, гадаадын эрхмүүд болон олимпийн ивээн тэтгэгчид нээлтийн ёслолд оролцож болно. Мөн тэдгээр “онцгой квоттой” гишүүдийн 10000 орчим нь бэлэн байна. Гэвч зохион байгуулагчид тэдгээр нь хэн, хэдэн хүн байх талаар мэдээлэл өгсөнгүй.

Үзэгчид “Токио-2020” олимпийн наадмыг телевизээр үзэж болно. АНУ-д NBC Universal, Их Британид BBC, Eurosport, Австралид Seven Networks, Европт Eurosport,  Японд Японы үндэсний телевиз, Орост Channel One, Match TV, Telesport, VGTRK, Хятадад CCTV, Migu байгууллагууд 2020 оны зуны олимпийн наадмыг албан ёсоор шууд дамжуулах эрхийг авчээ. Монголд C1, Eagle TV, Edu TV, ETV, NTV, SBN, Star TV, TM TV, TV5, TV8, TV9, UBS, VTV телевизүүд албан ёсны шууд дамжуулах эрхтэйгээр бүртгэгдсэн байна.

 

ЭНЭ ЖИЛ ОРОСЫН ДАЛБАА МАНДАХГҮЙ

Орос улсын тамирчид “Токио-2020” олимпод өөр нэрийн дор оролцоно. Тэд албан ёсоор Токиогийн олимпод оролцохгүй ч улсаа биш Оросын Олимпийн комиссыг л төлөөлж оролцож болно. Оросын нэр, далбаа, сүлд дууг ашиглах хориотой. Цагаан, хөх, улаан өнгийн өмсгөл өмсөж болно гэхдээ “Орос” гэсэн нэрийг оруулахгүй.Үүний учир нь сүүлийн наадмаар Оросын тамирчдаас хамгийн их допинг илэрсэнтэй холбоотой.Одоог хүртэл допингийн хэргээр мөрдөгдсөөр байгаа тэд 2019 онд олон улсын спортын үйл ажиллагаанд оролцохоос дөрвөн жил хязгаарлагдах шийтгэл авч, хожим арванхоёрдугаар сард хоёр жил болгон бууруулсан юм.

 

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗУНЫ ОЛИМП

Олимпийн медаль нь хуучин электрон төхөөрөмжийн үнэт метал, тамирчдын ор нь цаасан хайрцгаар хийгдсэн. “Токио- 2020” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд найман заал шинээр баригдаж, 11 мянга гаруй тамирчид тэмцээнд оролцохоор Япон руу ниссэн. Эдгээр нь байгальд ээлтэй буюу тогтвортой олимпийг бүрэн бүтээх боломжгүй ч олимпийн комисс байгальд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах нэлээн хэдэн санаачлагыг гаргасан байна.

Тогтвортой хөгжлийн - “Эх гараг, хүмүүсийнхээ төлөө – хамтдаа, илүү дээр” гэсэн концепцтой.  “Токио-2020”-ын тогтвортой байдлын зорилго бол тогтвортой хөгжлийн 17 зорилтын дагуу уур амьсгалын өөрчлөлт, эх сурвалжийн удирдлага,  байгаль орчин ба биологийн олон зүйл, хүний эрх, хөдөлмөр, бизнесийн шударга үйлдэл, оролцоо, хамтын ажиллагаа, харилцаа гэсэн зорилтыг баримталж зохион байгуулсан байна.

Олимпийн далбааг хандиваар авсан хуванцрын хаягдлаар 3D принтер ашиглан хийсэн бол олимпийн 5000 медалийг Японы өнцөг булан бүрээс уг төсөлл хандивласан хүмүүсийн хуучин компъютерын хэрэгслээс гаргаж авч, тамирчдын орыг хүртэл дахин боловсруулсан цаасан хайрцгаар хийсэн байна. Үүгээрээ “Токио-2020” олимп дахин боловсруулсан материалаар хийсэн медалтай анхны олимп гэдгээрээ онцлог ажээ.  

 

БЕЙСБОЛ, ЗӨӨЛӨН БӨМБӨГ ЭРГЭН ИРЭВ

-Бейсбол ба зөөлөн бөмбөг гэсэн спортын төрлүүд хэсэг хугацаанд зуны олимпийн төрлүүдэд зохиогдохгүй байсан бол энэ удаад эргэн иржээ. Үүнээс гадна, зуны олимпод 3х3 сагсан бөмбөг, карате, скейтбоард, спорт авиралт гэсэн төрлүүд  шинээр нэмэгджээ. Ингэхдээ нийт 33 спорт, 50 төрөл, 339 үйл ажиллагаа болно. Үүнд, усан спорт: уран сэлэлт (2), шумбалт (8), маратон сэлэлт (2), сэлэлт (35), усан поло (2), байт харваа (5), хөнгөн атлетик (48), бадминтон (5), бэйсбол ба зөөлөн бөмбөг (2)^, сагсан бөмбөг (2), 3x3 сагсан бөмбөг (2)*, бокс (13), хийлдэг завь (16), дугуй: BMX чөлөөт үзүүлбэр (2), BMX уралдаан (2),  уулын дугуй (2), замын дугуй (4), тойргийн дугуй (12), морьтон (6), туялзуур сэлэм (12), талбайн хокей (2), хөлбөмбөг (2), гольф (2), гимнастик: уран сайхны гимнастик (14), ритмик гимнастик (2), батут гимнастик (2), гар бөмбөг (2), жудо (15), карате (8)*, пентатлон (2), сэлүүрт завь (14), рэгби (2), дарвуулт завь (10), буудлага (15), скейтбоард (4)*, спорт авиралт (2)*, усан гулгалт (2), ширээний теннис (5), триатлон (3), воллейбол (4), хүндийн өргөлт (14), бөх барилдаан (18).

-Эргэн ирсэн төрөл (бейсбол, зөөлөн бөмбөг)

-Шинээр нэмэгдсэн төрөл (3x3 сагсан бөмбөг, карате, скейтбоард, спорт авиралт

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.23 БААСАН № 143 (6620)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин