Г.МИЧИДМАА
Хемилтон Британийн гранпри тэмцээнд түрүүлснийхээ дараа Верстаппены тэмцээний оноог найм болгож бууруулав. Британийн гранпри бол нэрт “Формула-1” 2021 оны уралдаанд спортын түүхэнд ноцтой осол тохиолдож газар доргиосон мөч байв. Хоёр өрсөлдөгч уралдаанч осолдож нэгэнд нь өндөр хурдны осол, нөгөөд нь гайхамшигт ялалт авч ирж өшөө хорсол, шийтгэл үүсгэв.
Макс Верстаппен хэлэхдээ Левис Хамилтоныг өрсөлдөгч нь эмнэлэгт хэвтэж байхад ялалтаа тэмдэглэж байгаа нь хүндэтгэлгүй хэрэг гэжээ. Левис Хамилтон Верстаппений талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн боловч огт уучлал гуйгаагүй бөгөөд голланд залууг хэт уурлахгүй байхыг суралцах хэрэгтэй гэсэн утгатай үг хэлжээ. Мөн, Верстаппений багийн ахлагч Кристиан Хорнер Хамилтоныг цөхөрсөн алхам, мэргэжлийн бус алдаа гаргасан гэж буруутгасан байна.
Левис Хамилтон Твиттер хуудсандаа мэдэгдэхдээ “Өнөөдөр бол энэ спортын аюулын анхааруулгатай өдөр байлаа. Гайхамшигт өрсөлдөгч Максдаа сайн сайхныг хүсч байна. Би үргэлж сайн гэхдээ шударга уралдана. Манай баг уралдаанд зориг, тууштай байдлаа харуулж чадсан. Эх нутгийн үзэгчдийнхээ өмнө ялалт байгуулна гэдэг бол миний мөрөөдөл” гэжээ.
Юу болсон бэ?
Ийм байдал үүсгэсэн алхамыг тайлбарлахад маш цогц байна. Хоёр уралдаанч “Формула-1” –ийн түүхэн дэх хамгийн дээд хурдаар ширүүхэн уралдаанаа эхэлж хагас тойргийн дараа л Копс буланд онхолдов. Бямба гарагийн Спринт уралдаанд (100км-ээс богино зайны уралдаан) Мерседес гарааны урдах байрлалаас эхэлсэн боловч сулхан эхлэлээс болж удалгүй байраа алдав. Мерседес буюу Левис нь эхний булан Эбби-г Верстаппенээс илүү дээр уралдаж өнгөрөв. Гэвч Верстаппен хоцролгүй гадна тойргоор хурдалсаар дараагийн буланд дотор тойрогт орж ирэв. Зөөлөн булан болох гурав, дөрөв дэх эргэлтэн дээр тэр хоёр тэмцэлдсээр Хамилтон өөртөө Веллингтон шулуун дээр хамгийн давуу байрлалд авч ирсэн. Тэрээр хол түрүүлж явж байсан боловч Брүкланд буланд холуур тойрсноосоо болж нэлээн зайг алдсан. Долоо дахь эргэлт Луффейлд руу өмнөх шигээ явсаар эргэх үедээ Верстаппены Улаан Бух машиныг Хамилтон дотогш шахан Копс булан руу хурц өнцгөөр ойртож байв. Үүнээс болж Верстаппен тэр хоёр мөргөлдөхөд ойрхон байгаа учир Хамилтон бага зэрэг хурдаа хассан боловч гадуур тойргоор Верстаппен орж ирэх үед хоёр машин шүргэлдэж Верстаппен тойргоос гадагш шидэгдсэн байна.
Хариу үйлдэл
Хорнер маш их уурлав. Тэрээр “Тэр Макс руу дэндүү их хурдаар дайрсан. Энэ үйлдэл хэзээ ч зөв байгаагүй” гэж хэлэв. Хорнер үүнийг дурьдаагүй ч гэсэн Верстаппен уралдаандаа 33 оноогоор түрүүлж явсан. “Тэр үүнийхээ төлөө зөвхөн торгууль төлсөн. Энэ нь маш утгагүй. Макс маргааш өдөр нь амьд ирэхгүй ч байж болох байсан. Азаар эвдсэрсэн машин, хөхөрсөн уралдаанчтай л үлдлээ” гэв.
Шүүгчид юу хэлэв?
“Формула-1”-ийн дүрмийн дагуу бол эргэлзээ маш их байгаа хэдий ч Хамилтонд тийм ч давхцах ойртолт байгаагүй бөгөөд Верстаппен бага зэрэг ухарч хоёр уралдаанчид буланг аюулгүй өнгөрөх зайг өгч болох байсан гэж дүгнэжээ.
Энэ нь уралдаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Дараа нь юу болох нь осол шигээ л сонирхолтой зүйл. Гэхдээ Хамилтон Верстаппенд ил, далд утгатай хүндхэн мэдэгдлүүдийг өгсөн. Энэ бол тэдний дундах анхны мөргөлдөөн байлаа. Гэхдээ Верстаппений хувьд уураа гаргаж, түрүүлэх гэсэн анхны тохиолдол биш ажээ. Өмнөх Имола, Портимоа, Барселоно дахь уралдаанд Верстаппен дайрах болон хамгаалахдаа маш ширүүн байсан бөгөөд тэр бүрт Хамилтон ухарч мөргөлдөхөөс сэргийлж байжээ. Харин энэ удаад тэгээгүй. Хамилтон хэлэхдээ “100 хувь нэг хүний буруутай осол гэж үгүй. Хоёр эсвэл олон хүний нийлбэр байдаг. Энэ тохиолдлоос бид хоёрт хоёуланд нь сурах зүйл байгаа” гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.22 ПҮРЭВ № 142 (6619)